Г.Батзориг: Өнгөрсөн онд нийслэлийн 204 хороонд тохижилт, засварын ажлыг гүйцэтгэж, 582 төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн

Д.Янжиндулам, ikon.mn
25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн 204 хороонд өнгөрсөн онд хийгдсэн тохижилтын ажлын талаар өнөөдөр танилцуулав.

Энэ тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилт, засвар шинэчлэлтийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Нийт 582 төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн. Нийт ажлын 52 хувь нь инженерийн байгууламжийн ажил, үлдсэн 48 хувь нь тохижилтын ажил байсан. Үүнээс шинээр хийсэн ажил 56 хувь, засварын ажил 44 хувийг эзэлж байна.

Тоглоомын талбай, спорт талбай, явган зам, гэрэлтүүлэг, автобусны буудал зэрэг дэд бүтцийн болон нийтийн эзэмшлийн орчныг сайжруулах ажлууд түлхүү хийсэн.

2025 онд нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 11,670 зөрчил илрүүлж, үүнээс 5,910 зөрчлийг арилгасан. Барилга байгууламж, худалдаа үйлчилгээ, зам, замын байгууламж, тохижилт, ногоон байгууламж, дэд бүтэц, инженерийн байгууламжийн чиглэлээр зөрчлүүдийг илрүүлж ажиллалаа” гэв.

  1. Баянгол дүүрэгт 2025 онд нийт 34 хороонд 87 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 18 байршилд тоглоомын талбай засварласан.
  2. Баянзүрх дүүрэгт 2025 онд нийт 43 хороонд 61 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 19 байршилд тоглоомын талбай засварласан.
  3. Сонгинохайрхан дүүрэгт 2025 онд нийт 43 хороонд 105 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 30 байршилд тоглоомын талбай засварласан.
  4. Сүхбаатар дүүрэгт 2025 онд нийт 22 хороонд 28 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 11 байршилд тоглоомын талбай засварласан.
  5. Чингэлтэй дүүрэгт нийт 24 хороонд 85 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 16 байршилд явган зам засварласан.
  6. Хан-Уул дүүрэгт 2025 онд нийт 25 хороонд 92 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 18 байршилд явган зам шинэчилсэн.
  7. Налайх дүүрэгт 2025 онд нийт 8 хороонд 102 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 26 байршилд тоглоомын талбай, 21 байршилд автобусны буудал засварласан.
  8. Багануур дүүрэгт 2025 онд нийт 5 хороонд 16 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс тохижилтын ажил 25 хувь, инженерийн байгууламжийн ажил 75 хувийг эзэлсэн.
  9. Багахангай дүүрэгт 2025 онд нийт 2 хороонд 11 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс тохижилтын ажил 80 хувь, инженерийн байгууламжийн ажил 20 хувийг эзэлжээ.

Дүүргүүдийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, засварлах ажлууд энэ онд мөн үргэлжилж байгаа аж.