ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэнд, боловсролоос бусад салбарыг цомхотгох хэрэгтэй гэв

Д.Гэрэл
2014 оны 11 сарын 10
polit.mn
Зураг зураг

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа 2015 оны төсвийн төслийг голчлон хэлэлцсэн байна.  Ингэхдээ төсвийг хэмнэлтийн горимд шилжсэн төсөв байх ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгджээ.

Эдийн засагт хямралын байдал ажиглагдаж, тодорхой хүндрэл харагдаж байгаа учраас 2015 оны төсөв хэмнэлтийнх байх ёстой гэсэн шийдэлд хүрсэн байна.

Тодруулбал, эрүүл мэнд, боловсролын салбараас  бусад бүх яамдын урсгал зардлыг 30 хувиар хэмнэх ёстой. Мөн дээрх салбараас бусад бүх салбарт орон тооны цомхтголыг 10 хувиар хийх ёстой гэж үзжээ.  

Түүнчлэн төсвийн Ерөнхийлөн захирагч нарын өөрт нь байдаг төсөвт 50 хувийн хэмнэлт хийх ёстой гэх санал гарсан байна.  Ингэхдээ тоног төхөөрөмж, гадаад томилолтын зардлыг хасах ёстой гэж үзсэн байна.  

Мөн Засгийн газрын 41 сан ажилладаг. Тэдний 9 санг татан буулгах юм уу, өөрчлөн зохион байгуулах боломжтой гэж харж байгаа аж. 2013-2014 онуудад зарцаасан барилга, обьектүүдийг ямар нэгэн байдлаар эх үүсвэртэй болгож, ажлыг 2015 онд ашиглалтад оруулах ёстой гэх шийдэлд хүрсэн хэмээн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээллээ.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг