2021/09/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.17₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-6°
08:00
S26
09:00
S30
10:00
S30
11:00
S30
12:00
S30
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S30
19:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр Пабло Пикассогийн мэндэлсэн өдөр

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 25
iKon.MN

Одоогоос 133 жилийн өмнө Испанийн Малага хотод агуу зураач, кубизмын урсгалыг үндэслэгч Пабло Пикассо мэндэлсэн юм.

Энэ түүхт өдрийг нь тохиолдуулан түүний амьд ахуйдаа хэлсэн үгсээс нь эшлэн хүргэж байна.

 

“Би суралцахын тулд үргэлж чадахгүй юмаа оролддог”

 

“Миний ээж надад “чи цэрэг болвол генерал болно, хувраг болвол хамба лам болно” гэдэг байв. Харин би зураач болоод Пикассо болсон юм

 

“Зураач бол хараагүй хүний мэргэжил. Тэр харснаа зурдаггүй, харин юуг мэдэрснээ, харсан зүйл нь түүнд юу хэлснийг зурдаг”

 

“Сайн зураачид хуулдаг, агуу зураач нар хулгайлдаг”

 

“Хүний нүүрийг чухам хэн зөв харуулдаг вэ? гэрэл зурагчин уу? Толь уу? Эсвэл зураач уу?”

 

“Эерэг зүйл болгонд сөрөг тал байдаг…Эйнштейны сод ухаан Хирошимагийн эмгэнэлд хүргэсэн шүү дээ”

 

“Бүтээх үйл явц бүхэн эхэндээ сүйтгэл байдаг”

 

“Урлагийн зорилго нь бидний зүрх сэтгэлийг өдөр тутмын амьдралын тоосноос цэвэрлэх юм”

 

“Абстракт урлаг гэж байхгүй. Чи эхлээд ямар нэг бодит зүйл зурж эхлэнэ. Харин дараа нь бодит зүйлсийн ул мөрийг бүрэн арилгах хэрэгтэй”

 

“Зөвхөн амиа зориулж болох зүйлийг л маргааш болтол хойшлуулж бай”

 

“Рафаель шиг зурдаг болоход надад дөрвөн жил шаардагдсан, харин хүүхэд шиг зурахын тулд бүх л амьдралаа зориулж байна”

 

“Амьдралын хамгийн агуу сэргээш бол хайр дурлал”

 

“Надад музей өгвөл би дүүргэж өгье”

 

“Бүх амжилтын суурь нь үйлдэл”

 

“Бүх хүүхэд зураач. Асуудлын гол нь өсөж том болохдоо чадвараа хадгалж үлдсэн эсэх”

 

“Зураг зурах нь өдрийн тэмдэглэл хөтлөх нэг хэлбэр”

 

“Би мөнгөтэй ч ядуу мэт амьдрахыг эрхэмлэдэг”

 

“Бусдыг хуулах асуудал биш, харин өөрийгөө хуулах нь эмгэнэл”

 

“Би юмсыг харж байгаагаараа биш, бодож байгаагаараа зурдаг”

 

“Эмэгтэйчүүд хоёрхон төрөл байдаг: нэг бол дагина, үгүй бол гутлын гөвүүр”

 

“Хэрэггүй зүйлсийг хасахыг урлаг гэнэ”

 

“Зурахын тулд чи нүдээ аниад дуулж эхлэх хэрэгтэй”

 

“Өөрийгөө үзэн ядах нь өөрийгөө хайрлахаас илүү хэцүү”

 

“Урлагийг бизнес болгодог хүмүүс ихэнхдээ луйварчид байдаг”

 

x