Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Алтанхүүд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Монголын мэдээ
2014 оны 10 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг
Г.Алтанхүү

Хамтран амьдрагчаа зодож, амь насыг нь бүрэлгэсэн гэх Г.Алтанхүүд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал хэд хэдэн удаа хойшлогдсоны эцэст өнгөрөгч наймдугаар сарын 12-нд болж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.

Нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан үндэслэл нь Шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч нарын мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг зөрүүтэй байсан учир дахин шалгахаар болсон юм.

Тэгвэл тус хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусч, прокурорт шилжүүлээд байгаа аж.

Өнгөрөгч наймдугаар сард болсон анхан шатны шүүх хурлаар талийгаач 21 настай Ц-ийн үхлийн шалтгаан нь цөсний цорго цоорсон, гадны нөлөөгөөр хэвлийн хөндийн битүү гэмтэл үүссэний улмаас амиа алдсан гэж гаргасан билээ.

Зураг