Намрын улиралд сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүд хоолны хордлого болох нь их байдаг. Энэ үед хэрхэн яаралтай тусламж үзүүлэх талаар мэргэжлийн эмч товч зөвлөгөө өглөө.
Хүүхдэд хоолны хордлогын шинж илэрвэл /гэдэс өвдөх, бөөлжих, халуурах, гүйлгэх зэрэг/ яаралтай өрхийнхөө эмчид үзүүлэх хэрэгтэй.
Хэрэв хүүхэд хоолны хордлого болсон бол хордлого тайлах дусал хийлгэж болно. Ингэхдээ заавал эмчийн зааврын дагуу хийлгэнэ.
Дур мэдэн хордлого тайлах дусал хийлгэж болохгүйг ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгааны албаны дарга, эмч Ч.Уртнасан зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!