- Баян-Өлгий аймгаас мэдээлж байна -
Баян-Өлгий аймгийн сурагчид хоолны хордлого болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ тухай ЭНД дарж уншина уу.
Харин хүүхдүүдийн биеийн байдлын талаар тус аймгаас мэдээлэл ирүүллээ.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох улсын байцаагч нар хоолны хордлогын сэжигтэй тохиолдлын голомт болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих, хамар хоолойн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн бие, эмнэлгийн Яаралтай тусламжийн бэлэн байдал, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, тасгийн ерөнхий ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийн байдалд хяналт шалгалт хийлээ.
Өнөөдөр өглөө эмч нар хамтарсан үзлэг хийн 24 хүүхдийг эмнэлгээс гаргаж, дотуур байрны эмчийн хяналтанд шилжүүллээ. Одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа 24 хүүхдийн 15 нь 2-3 төрлийн зовиуртай, бусад нь хэвийн байна.
МХЕГ-ын Тамгын газрын дарга Б.Төмөрбаатар, улсын ахлах байцаагч Л.Энхбаяр, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мерейхан нар Нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдал болон 6-р бүрэн дунд сургуулийн дотуур байранд очиж, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж нөхцөл байдалтай танилцлаа.
Лабораторийн шинжилгээний дүн гараагүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!