Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлнэ

ikon.mn
2014 оны 9 сарын 2
iKon.MN

Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох зорилгоор “Хөөрхөн зүрхний аян” ТББ гадны улс орнуудаас туршлага судалжээ.

Энэ хичээлийн жилд зарим сургууль, цэцэрлэг туршилтаар хөтөлбөр   хэрэгжүүлэхээр болсон байна. Ингэснээр өөрийгөө илэрхийлэх боломжгүй   цэцэрлэгийн хүүхдүүдэд  нас сэтгэхүйн онцлогт нь тохируулж, тоглоомоор нь дамжуулан ойлголт мэдлэг олгох юм байна.

Өнөөдөр ЕБС-д нөхөн үржихүйн хичээл ордог ч эрүүл мэндийн багш, нийгмийн ажилтан, хичээлийн эрхлэгч, биеийн тамирын багш зэрэг хэн заах ёстой нь тодорхойгүй, ажил үүргийн чиг баримжаагүй явж иржээ.

Тиймээс энэ сэдвээр орж байгаа хичээлд БШУЯ анхаарлаа хандуулах шаардлагатай байдаг юм байна.
 
Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор Япон улсад дунд сургуулийн сурагч бүр аюулгүйн хонх зүүж явдаг аж. Яг ийм хонхыг сайн дурын байгууллагаас 300 ширхэг оруулж ирснийг нь энэ жилээс мөн хотын захын нэг сургуульд туршихаар болжээ.
 
Хүүхэд аюулд орсон үедээ хонхны товчлуураа дарахад 500 метрийн радиус дотор дуу нь сонсогддог. Хүн бүр хүүхэд тусламж хүсч байгааг нь дуугаар нь мэдэх боломжтой юм байна.