Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын шинэ зам олон хэмнэлт дагуулж байна

Б.Ану
2014 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

ИНЕГ-аас Улаанбаатар-Донойн чиглэлд шууд нисэх агаарын замыг нээснээр эдийн засаг, экологийн төдийгүй зорчигч үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэсэн үр дүнтэй ажил болоод байна.

Энэхүү агаарын замыг нээснээр зөвхөн “Хүннү Эйр” компани гэхэд л сүүлийн гурван сарын хугацаанд нийтдээ 42 удаагийн нислэг үйлдэж, давхардсан тоогоор 4586 зорчигч тээвэрлэхдээ нислэгийн 6 цаг 18 минут, 3780 кг түлш хэмнэжээ. Тус компаниас тухайн ажлыг санаачлан, шуурхай зохион байгуулж гүйцэтгэсэн Зам, тээврийн яам болон ИНЕГ-т талархал илэрхийлж, энэхүү шийдвэр нь маш үр дүнтэй ажил болсныг дурдсан байна.