Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Чөлөөтийнхөн Ташкентад өрсөлдөнө

Зууны мэдээ
2014 оны 9 сарын 2
Зууны мэдээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн ДАШТ энэ сарын 8-14-ний өдрүүдэд болно.

Узбекистаны нийслэл Ташкент хотноо болох энэ удаагийн тэмцээнд манай баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.

Тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо.

Багийн бүрэлдэхүүнийг сонирхуулахад:

Эрэгтэйчүүд

  • 57 кг-д Э. Бэхбаяр
     
  • 61 кг- Э.Ням-Очир
     
  • 65 кг-д Г.Мандахнаран
     
  • 70 кг-д Б.Анхбаяр
     
  • 74 кг-д П.Өнөрбат
     
  • 86 кг-д О.Үйтүмэн
     
  • 96 кг-д Д.Хүдэрбулга
     
  • 125 кг-д Ж.Чулуунбат нар зодоглох бол эмэгтэй жингийн дарааллаар Э.Нарангэрэл, Э.Сумъяа, А.Батцэцэг, Т.Мөнхтуяа, С.Цэрэнчимэд, С.Батцэцэг, Б.Одончимэг, О.Бурмаа нар барилдах ажээ.

Эрэгтэй багийн дасгалжуулагчаар Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр нар, эмэгтэй багийн дасгалжуулагчаар Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар нар ажиллах юм байна.

Мөн тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Б.Төмөрбаатар, Д.Болормаа, Х.Ганболд нар багтжээ.

Зураг