Нийслэлийн замын цагдаагийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өчигдөр буюу есдүгээр сарын нэгэнд зам тээврийн ослын 355 ослын дуудлага иржээ. Үүнээс хүн гэмтсэн 17 ослын улмаас 20 хүн гэмтсэн байна.
Хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан хүүхэд зам тээврийн осолд өртөх, хараа хяналтгүй явах, гарц гарамгүй газраар зам хөндлөн гарах, ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гүйх, хүүхдийг зориулалтын бусаар тээвэрлэх зэрэг зөрчлүүд багагүй бүртгэгдэж дөрвөн хүүхэд зам тээврийн ослын улмаас гэмтсэн байна.
Гэмтсэн хүүхдийн нэг нь сургуулийн өмнөх насны, гурав нь сургуулийн насны хүүхэд байсан бөгөөд замын хөдөлгөөнд явганаар оролцож явах үедээ автомашинд мөргүүлж гэмтсэн байна.
Иймээс жолооч та сургууль, цэцэрлэгийн ойролцоо хурдаа сааруулж анхааралтай явахыг сануулж байна.
Мөн хүүхэд, багачууд зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гарч байх, эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарлаа дээшлүүлэх хэрэгтэй байгааг албаныхан анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!