Энэ онд улсын хэмжээнд 434.5 мянган га-д тариалалт хийжээ.
Урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа хураан авахаар байгаа нь нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо, 5.8 цн тосны ургамал, 26.7 цн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой юм байна.
Долоодугаар сарын сүүлч,энэ сарын эхний 15 хоногт нийт нутгаар хур тунадас багасч, халснаас үүдэн хураалтын ажил урьд жилүүдээс 7-10 орчим хоногоор эрт эхлэх төлөвтэй байгаа ажээ. Үүний зэрэгцээ есдүгээр сарын дунд хүртэл тариалангийн бүс нутгаар хур тунадас орж сэрүүсэх төлөвтэй байгаа тул болц дутуу таримлыг хяруунаас хамгаалах, төмс, хүнсний ногоог хайрагдахаас сэргийлэх ажлыг орон нутагт эрчимжүүлсэн байна.
Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан ургац хураалтын ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!