НМХГ-ын хурлын зааланд
10:00 цагт: Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгасан тухай мэдээлэл хийнэ.
Эдийн засгийн хөгжлийн яамны 3 давхрын Хурлын танхимд
11:00 цагт: “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг туршилтын хугацааг сунгасан болоод өнөөгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө.
Чингисийн талбайд
11:00 цагт: Бүгд найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн 850 энхийг сахиулагчдад төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа болно.
Үндэсний мэдээллийн төвд
11:10 цагт: "Гал үндэстэн" холбооноос ураны асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
Хэвлэлийн Хүрээлэнд
12:00 цагт: Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарыг хууль зөрчсөн олон асуудлуудаар нь Үндсэн Хуулийн Цэцэд өгөх болсон талаар "Хүсэл Зорилгоо Нэгтгэе" Үндэсний хөдөлөөнөөс мэдээлэл хийнэ.
Драмын эрдмийн театрт
12:00 цагт: Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нээлт болно. Нээлтийн арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. БШУЯ-аас 2014 онд АШУҮИС-т түүхэнд байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулсан. Үр дүнд нь сургуулийн харьяа эмнэлэг, олон улсын жишигт хүрсэн сургалтын лаборатори, оюутны чөлөөт цагаа өнгөрөөх шилэн дээвэртэй ЭКО байгууламж гэх мэт...
Нийслэлийн замын цагдаагийн газрын хурлын тахимд
14:00 цагт: "Хүүхэд зам тээврийн осолд өртөж буй байдал" сэдэвт хэвлэлийн бага хурал зарлалаа.
БШУЯ-ны 408 тоот танхимд
14:30 цагт: АНУ-ын Олон улсын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP) –ээр Магадлан итгэмжлүүлсэн сургуулиудад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр БАТЛАМЖ гардуулан өгнө.
МУИС-ийн хичээлийн 3-р байр 331 тоот хурлын зааланд
16:00 цагт: МУИС-ийн удирдлагууд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгнө.
Маршал арт галерейд
17:00 цагт: Залуу уран бүтээлч Н.Цэвэлмээгийн “СЭТГЭЛИЙН ЧИМЭЭ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!