Дэлхийн Хүний хөгжлийн илтгэлийг танилцуулах үйл ажиллагааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Их сургууль хамтран зохион байгууллаа.
Хүний хөгжлийн 2014 оны энэхүү илтгэл нь 2014 оны хүний хөгжлийн индекс (ХХИ)-ийг дэлхийн 187 улс оронд тооцсон дүн бөгөөд дараах индексүүдээр ангилан тооцсон байна.
• Тэгш бус байдлын нөлөөг тооцсон хүний хөгжлийн индекс \ТБНТХХИ\-ийг 145 улс орноор,
• Жендерийн хөгжлийн индекс \ЖХИ\-ийг 148 улс орноор,
• Жендерийн тзгш бус байдлын индекс \ЖТБИ\-ийг 149 улс орноор,
• Олон хэмжүүрт ядуурлын индекс \ОХЯИ\-ийг 91 улс орноор тус тус тооцсон үр дүн юм байна.
ХХИ нь хүний хөгжлийг дор дурдсан гурван хэмжигдэхүүнээр, урт хугацааны туршид үнэлдэг цогц үзүүлэлт юм.
Гурван хэмжигдэхүүн нь:
• Эрүүл- урт наслалт
• Мэдлэг, боловсрол
• Амьжиргааны зохистой түвшин
Монгол Улсын ХХИ-ийн үзүүлэлтүүд:
Дундаж наслалт 1980 - 2013 оны хооронд 10.6 жилээр, сургуүльд суралцсан дундаж хугацаа 2.6 жилээр, сургуульд суралцах нийт хугацаа 4.7 жилээр тус тус өссөн байна. Нэг хүнд ногдох үндэсний нийт орлого мөн хугацаанд 203.7 хувиар өссөн байна.
|
|
Дундаж наслалт |
Сургуульд суралцах нийт хугацаа |
Сургуульд суралцсан дундаж хугацаа |
Нэг хүнд ногдох ҮНО |
Хүний хөгжлийн индекс |
|---|---|---|---|---|---|
|
1980 |
56.9 |
10.3 |
5.7 |
2,788 |
0.515 |
|
1985 |
58.4 |
10.3 |
6.6 |
2,401 |
0.523 |
|
1990 |
60.3 |
10.2 |
7.6 |
2,848 |
0.552 |
|
1995 |
61.2 |
7.7 |
7.7 |
3,051 |
0.536 |
|
2000 |
62.9 |
9.4 |
8.1 |
4,014 |
0.580 |
|
2005 |
65.2 |
12.7 |
8.2 |
5,042 |
0.637 |
|
2010 |
66.8 |
14.6 |
8.3 |
5,880 |
0.671 |
|
2011 |
67.1 |
14.8 |
8.3 |
6,774 |
0.682 |
|
2012 |
67.3 |
15.0 |
8.3 |
7,736 |
0.692 |
|
2013 |
67.5 |
15.0 |
8.3 |
8,466 |
0.698 |
Тэгш бус байдлын нөлөөг тооцсон хүний хөгжлийн индекс \ТБНТХХИ\
ХХИ нь тухайн улс орны хүний хөгжлийн үндсэн ололт амжилтыг илэрхийлэх дундаж үзүүлэлт бөгөөд аливаа дундаж үзүүлэлтийн адилаар ХХИ нь тухайн улсын хүн амд хүний хөгжлийн үр шимийг хүртээхэд тулгарч буй тэгш бус байдлыг өнгөлөн далдалж байдаг. Иймд хүний хөгжлийн 2010 оны илтгэлд "Тэгш бус байдлын нөлөөг тооцсон ХХИ \ТБНТХХИ\" хэмээх шинэ үзүүлэлтийг нэмж тооцсон аж.
Монгол Улсын 2013 оны ХХИ 0.698 байгаа бөгөөд хэрэв знэ үзүүлэлтийг тэгш бус байдлын нөлөөллийг харгалзан тооцвол ХХИ нь 0.618 болж буурч ХХИ-ийн гурван хэмжигдэхүүний хүваарилалтад байгаа тэгш бус байдлаас болж алдсан боломж 11.5 хувь байна.
Монгол Улсын ТБНТХХИ болон түүний бүрэлдэхүүн хэмжигдэхүүнүүдийг зарим орон буюу бүлгүүдтэй харьцуулахад \2013 оны байдлаар\
|
|
ТБНТХХИ |
Алдсан нийт боломж \%\ |
Хүний тэгш бус байдлын коэффициент \%\ |
Дундаж наслалтын тэгш бус байдал \%\ |
Боловсролын тэгш бус байдад \%\ |
Орлогын тэгш бус байдал \% |
|---|---|---|---|---|---|---|
|
Монгол |
0.618 |
11.5 |
11.4 |
16.6 |
5.2 |
12.3 |
|
Киргизстан |
0.519 |
17.2 |
16.9 |
20.0 |
6.6 |
24.1 |
|
Зүүн Ази, Номхон Далайн орнууд |
0.564 |
19.7 |
19.5 |
11.7 |
19.7 |
27.0 |
|
ХХИ-ийн голч утга |
0.457 |
25.6 |
25.2 |
21.9 |
35.1 |
18.6 |
Жендерийн тэгш бус байдлын индекс (ЖТБИ)
Жендерийн тэгш бус байдлын индекс (ЖТБИ) нь жендерээс үүдэлтэй тэгш бус байдал нь
Монгол Улсын ЖТБИ 2013 оны байдлаар 0.320 байгаа бөгөөд 149 орноос 54-т эрэмбэлэгдсэн байна.
Их хурлын нийт суудлын 14.9 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг, насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 85.3 хувь, эрэгтэйчүүдийн 84.1 хувь нь дунд болон дээд боловсрол эзэмшсэн байна.
100,000 амьд төрөлтөд 63 эх жирэмслэлтэй холбоотой шалтгаанаар эндсэн, 1000 амьд төрөлтөд ногдох өсвөр насны охидын төрөлт 18.7 байна.
Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 56.1 хувь байхад эрэгтэйчүүдийнх 68.8 хувь байна.
Жендерийн Хөгжлийн Индекс (ЖХИ)
Хүний хөгжлийн 2014 оны илтгэлд жендерийн хөгжлийн индекс (ЖХИ) гэсэн шинэ үзүүлэлтийг тооцож оруулжээ. Энэхүү шинэ үзүүлэлтийг тооцохдоо эмэгтэйчүүдийн ХХИ-ийг эрэгтэйчүүдийн ХХИ-т хувааж ЖХИ-ийг гаргаж байгаа ажээ.
ЖХИ нь ХХИ-ийн гурван үндсэн хэмжигдэхүүн болох
Олон Хэмжүүрт Ядүурлын Индекс (ОХЯИ)
Энэ индекс нь тухайн өрх дэх боловсрол, эрүүл мэнд, амьжиргааны түвшний давхардсан гачигдал, хомсдолыг тодорхойлдог.
Боловсрол, эрүүл мэндийн хэмжигдэхүүнүүд нь түс бүртээ хоёр үзүүлэлтээр тодорхойлогддог бол амьжиргааны түвшний хэмжигдэхүүн нь зургаан үзүүлэлтээр тодорхойлогддог.
|
Судалгаа явагдсан он |
охяи |
Ядуурлын хамралтын хүрээ \%\ |
Ядуурлын эрчимжилт \%\ |
Хүн амын эзлэх хувь \%\ |
Үзүүлэлт тус бүрийн ОХЯИ-д оруулсан хувь хэмжээ \%\ |
||||
|
Ядууралд ойрхон |
Асар ихээр ядууралд өртсөн |
Ядуурлын шугамаас доогуур |
эрүүл мэнд |
Боловсрол |
Амьжиргааны түвшин |
||||
|
2005 |
0.077 |
18.3 |
42.0 |
19.0 |
4.2 |
|
35.7 |
13.5 |
49 |
Үзүүлэлт тус бүрийн ОХЯИ-д оруулсан хувь хэмжээ \хувь\
ХХИ-ийн хөгжлийн түвшингээр дэлхийн улс орнуудыг маш өндөр, өндөр, дунд зэрэг, доогуур үзүүлэлттэй гэж ангилдаг бөгөөд манай улс ХХИ дунд зэрэг үзүүлэлттэй орнуудын тоонд багтаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!