Бразил-Португалийн нэрт хөлбөмбөгч, Андерсон Луйс де Коза буюу Деку Монголд өнөөдөр ирж, түүнийг элч төлөөлөгч нь ажиллах "Tiger Street Football” тэмцээн маргааш болох байв.
Гэсэн ч Португалийн шигшээ баг болон “Порту”, “Барселона”, “Челси” клубт тоглож байсан нэрт хагас хамгаалагчийн аавынх нь бие муудсаны улмаас Бразилд очих болсон тул манай улсад энэ сарын 29-нд ирэх болжээ.
Тиймээс Улаанбаатарт болсон тэмцээний бүх арга хэмжээ долоо хоногоор хойшилж, "Tiger Street Football” тэмцээн энэ сарын 30-нд болохоор товлогдлоо.
Деку чин сэтгэлээсээ хүлцэл өчсөн видеог өөрийн фэйсбүүк, твиттер хуудсаараа дамжуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!