Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испайны Мадрид хотод хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Харин өнөөдөр өглөө АНУ-ын баг тамирчид Доминиканы шигшээтэй урьдчилсан тоглолт хийлээ.
Тус тоглолтод Деррик Рөүз АНУ-ын шигшээгийн сүүлийн хоёр бэлтгэлийг өнжсөн бөгөөд өвдөг нь зовиуртай байсан гэнэ. Мөн өнөөдрийн тоглолтод талбай дээр гарсан ч тоглолтод оролцоогүй байна.
Хоёр багийн тоглолтод ерөнхийдөө АНУ-ын шигшээ багийн давамгайлалд болсон бөгөөд 105-62 харьцаагаар бут ниргэсэн байна. Тоглолтод АНУ-аас Рүди Гэй 13 оноо, 3 самбараас бөмбөг авч, мөн 3 хаалт хийжээ. Харин эсрэг багаас Жеймс Фелдэйн 14 оноо, 4 самбараас бөмбөг авч тэргүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!