Тайваньд болсон “Тайпей сити Кат” тэмцээнд оролцсон Монголын боксын баг тамирчид гурван мөнгө, нэг хүрэл медальтай ирлээ.
“Тайпей сити Кат” тэмцээн олон улсын А зэрэглэлд тооцогддог. Дөрөв дэх удаагийн энэ тэмцээнд БНСУ, Тайланд, Индонез, Япон, ОХУ, Австрали зэрэг 18 орны 80 гаруй тамирчин өрсөлджээ.
Манай улсаас 60, 64 кг-ын жинд “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Б.Жавхлан, залуу мастер А.Бадар-Ууган, 75 кг-ын жинд улсын шигшээ баг, “АПУ” компанийн тамирчин, Ази тивийн аварга Э.Уянга нар тус тус мөнгөн медаль хүртсэн байна.
Харин 52 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн спорт хорооны тамирчин Э.Энхтөр хүрэл медаль хүртжээ.
Монголын баг тамирчдыг гавъяат тамирчин Т.Үйтүмэн дасгалжуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!