Монголын автомашин мотоциклын спортын холбоо, Японы “SSER” байгууллагатай хамтран автомашин, мотоциклийн холын зайн уралдааныг 1995 оноос хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн. Анхны ралли мотоциклийн ангилалд болсон бөгөөд үүнээс зургаан жилийн дараа автомашины төрөл нэмэгдсэн юм.
Энэ жилийн уралдаан “Fa coat Rally Mongolia” нэртэйгээр наймдугаар сарын 10-17-нд, Улаанбаатар-Дундговь-Говьсүмбэр-Цогт-Овоо- Элсэн тасархай- Хонгор- Өндөрширээт- Эрдэнэсант- Улаанбаатар гэсэн чиглэлд нийт 3800 км замд болов.
Мотоциклийн ангилалд дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаан “Дакар ралли”-д сүүлчийн хоёр жил хурд сорьсон, “Доктор” автосүлжээ компанийн тамирчин, ОУХМ Дамдинхорлоогийн Болдбаатар тэргүүлж, “Rally Mongolia”-д тав дахиа аваргаллаа. Харин Б.Баттөр, Э.Норовсүрэн нар мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.
Автомашины ангилалд Б.Амартайван, Ю.Эрдэнэтөмөр нар 37:03:01 гэсэн амжилтаар тэргүүлж, Б.Гүнчин, Ш.Гансүх, ах дүү Ө.Бямбацогт,Ө.Бямбадэлгэр нар удаалав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!