Даваа гарагт амиа хорлосон нэрт жүжигчин Робин Вилльямсийг Паркинсоны өвчин туссан байсныг бэлэвсэн эхнэр Сюзан Шнайдер нь дэлгэжээ.
Тэр мэдэгдэлдээ жүжигчнийг Паркинсоны өвчний эхний үе шатандаа явсан ба үүндээ ихэд сэтгэлээр унаж байсныг дурдсан байна.
Өвчин даамжрах болоогүй байснаас олонд ил болгоогүй нууж байжээ.
Паркинсоны өвчнийг эмчилгээгүй гэдэг ба эрт үедээ хүний хөдөлгөөнд нөлөөлж эхэлдэг гэнэ. Тухайлбал салгалах, мөн алхах, хөдлөхөд хүндрэлтэй болж удаашрах гэх мэт.
Харин хүндэрсэн шатандаа тархи мэдрэлд нөлөөлж ихэнхдээ сэтгэл санааны гүн хямралд ордог ажээ. Өвчин 50-аас дээш насанд илэрдэг гэнэ.
Эх сурвалж: thewrap.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!