Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Робин Вилльямсийн үхлийн шалтгаан тодорлоо

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орон нутгийн цагдаагийн газраас жүжигчин Робин Вилльямсийн үхлийн шалтгааны талаар мэдээлэл хийжээ.

Жүжигчний үхлийн шалтгааныг өөрийгөө дүүжилж амиа хорлосон гэж дүгнэсэн байна.

Цогцосны бугуйнд зүсэлт хийх гэж оролдсон ул мөр, ойролцоо нь эвхдэг хутга олдсон гэнэ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр ямар нэг гадны халдлага, хордсон шинж тэмдэг илрээгүй байна.

Жүжигчний эхнэр түүнийг хамгийн сүүлд Ням гарагийн орой 10:30 цагт орхиж унтахаар явсан ажээ. Харин маргааш нь түүний хувийн туслах ирээд унтлагын өрөөний хаалгыг нь тогшиход хариу өгөөгүй гэнэ. Дараа нь өрөөнд ороход жүжигчин хувцастайгаа суусан, хүзүүндээ бүс зүүсэн байдалтай олджээ.

Түүнийг сүүлийн хэдэн сар сэтгэл санааны гүн дарамттай байсан гэлцдэг.