ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын шигшээ баг Гуамыг барсангүй

Д.Нанжид, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 24
Өдрийн шуудан
Зураг зураг
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийнхан 2015 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх эхний шатны хоёр дахь тоглолтоо өчигдөр Гуамын шигшээ багтай хийж, 0:2-оор хожигдлоо.

Хармон хотын Үндэсний бэлтгэлийн төвд болсон тоглолтын эхний үед гоол ороогүй ч талбайн эзэд хоёрдугаар үед хоёрыг хийсэн юм.

Сонины дугаар шилжих мөчид тоглолтын протокол олдоогүй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг маргаашийн дугаараараа хүргэх болно. Өчигдрийн эхний тоглолтод Умард Марианы арлууд Макауг 2:1-ээр хожсон.

Ингэснээр эхний шатны тэмцээнийг хоёр тоглолтын дараах байдлаар Гуам дөрөв, Монгол, Умард Марианы арлууд тус бүр гурав, Макау нэг оноотой үргэлжлүүлж байна.

Маргааш 13:00 цагаас Макау Монголтой, 15:30 цагаас Гуам Умард Марианы арлуудтай хүч үзнэ.

Зураг