ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Деку Монголд ирнэ

Д.Болд
2014 оны 7 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг
Португалийн багийн шилдэг тамирчин, хагас хамгаалагч Андерсон Луйс де Коза буюу Деку

Португалийн багийн шилдэг  тамирчин, хагас хамгаалагч,  “Барселона”, “Челси” клубт хүчин зүтгэж явсан Андерсон Луйс де Коза буюу Деку Монголд ирэхээр болжээ.

Энэ жил “Tiger Street football” тэмцээн Сингапур, Камбож, Монгол Улсад зохион байгуулагдах болсон учраас түүнийг  ийнхүү манай улсад урьсан аж. 

Тэмцээний эхний тоглолт наймдугаар сарын 9-нд Камбожид, дараагийнх нь наймдугаар сарын 23-нд манай улсад, сүүлийн шатны тоглолт есдүгээр сарын 6-нд Сингапурт болох аж.  Тэгэхээр Деку наймдугаар сарын сүүлчээр манай улсад ирэх бололтой. 

Зураг