Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүүлсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, ДЦС-3 ТӨХК-ийн болон “Увс нуур” дэвжээний бөх Улсын арслан Намсрайжавын Батсуурьт өнөөдөр Эрчим хүчний сайд М.Сономпил хүндэтгэл үзүүлж, алд цэнхэр хадаг, мөнгөн аяга өргөн барилаа.
Энэ үеэр түүний гаргасан амжилтыг үнэлж Эрчим хүчний яамны Хүндэт жуух бичгээр шагнасныг гардуулж баяр хүргэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|