ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Монгол түмэн маань үндэсний их баяр наадмаа өргөн сайхан тэмдэглэлээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам өндөрлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр наадмыг хааж үг хэллээ. 


Эрхэм хүндэт наадамчид аа,

Хүндэт зочид оо,

Мөнх тэнгэр хураа хайрлаж, эх газар шимээ дэлгэсэн наран зуны энэ өдрүүдэд Монгол түмэн маань үндэсний их баяр наадмаа өргөн сайхан ёслон тэмдэглэлээ.

Хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан, хурц шаламгай барилдлаа. Уяачийн эрдэм, унаач хүүхдүүдийн жавхаа төгөлдөр байж хүлэг морьд маань шандас төгс байлаа. Мэргэн харваачид маань ончтой, цэцтэй харвалаа.

Даяар монголчуудын үндэсний их баяр наадам бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөлөө. Монгол наадам бол монгол соёлын мөн чанар, мөчир салаа нь юм. Монголын түүх, монгол хүмүүний сэтгэлгээг монгол наадмаас тольдож болдгийг бид харууллаа.

Өнийн түүхээ өнөөгийн ололтоор бататгаж, өрнөх ирээдүйд улам ихийг бүтээх золбоо, зорилго, зориг бидэнд бий. Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг нандигнаж, эвийн хүч, Шударга ёсыг эрхэмлэж, үүрэг хариуцлагыг ухамсарлан ухааны тэнхээг шавхан улс Монголоо хөгжүүлэх түүхэн цаг үед амьдарч байгаагаа ямагт санаж дор бүрнээ хичээн зүтгэцгээе.           

Монгол түмний цэнгэл баярын хоймроос ирэх жилийн наадмыг хүлээн энэ жилийн баяр наадам өндөрлөж байгааг уламжилъя. Монгол хүн бүр бие эрүүл, ухаан саруул, эрдэм төгс, хийморь золбоотой байг.          

Та бүхнийг мөнх хөх тэнгэр ивээх болтугай. хэмээн ерөөөлөө.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг