Энэ сарын 20-ны өдөр эхэлсэн “Хааны эрэлд” энхийг дэмжих олон улсын сургуулилт амжилттай үргэлжилж байна.
Монголын Зэвсэгт хүчний нэрийн хуудас болж буй “Khaan Quest” сургуулилтыг анх 2003 оноос зохион байгуулж ирсэн бөгөөд жил ирэх бүр оролцогч орнуудын тоо өсч, хамрах хүрээ нь өргөжин тэлсээр байгаа.
Сургуулилтад:
Энэ удаагийн сургуулилтад оролцогч орон орны 60 орчим эмч нараас бүрдсэн эмнэлгийн баг СХД-ийн 6000 орчим иргэнд эрүүл мэндийн үзлэг үйлчилгээ үзүүлнэ.
Мөн цэргийн барилга, инженерийн бүрэлдэхүүн хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулийн барилгад зарим засвар шинэчлэлийн ажил гүйцэтгэж, иргэдийн ундны усны байрыг барьж хүлээлгэн өгөх ажээ.
Ийнхүү зүс царай, хэл соёл ондоо ч даян дэлхийн энхийн үйлст хамтран зүтгэхээ дахин нотлон харуулахаар хуран цугларсан дайчин эрсийн хамтарсан сургуулилт үргэлжилж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|