Урин дулаан цаг ирж, аялагчид загасны уурга барин явцгааж байна. Гэвч загасчлах хорионы хугацаа дуусах болоогүй байгаа юм. Амьтны тухай хуулиар агнуурын загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл барихыг хориглодог аж.
Учир нь энэ үед загас түрсээ шахдаг онцлогтой. Хэрэв хориглосон хугацаанд загас баривал нөхөн төлбөр, торгууль төлнө.
Зэвэг барьсан тохиолдолд нэг ширхэг тутамд 34 мянган төгрөг, сибирь, хадран баривал тус бүрд нь найман мянган төгрөгийн нөхөн төлбөр төлнө. Үүнээс гадна нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх зэргээр тодорхой хариуцлага хүлээлгэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!