МЗЭ-ээс “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг жил бүр зохион явуулдаг.
Анх 1990 оноос “Шувуун саарал” нэртэйгээр зохиогдож байсан эл наадам маань 1993 онд “Утгын чимэг” болж өнөөг хүртэл нийт 18 удаа амжилттай зохиогдсоор ирсэн билээ.
Энэ жилийн наадмын бүтээлийг энэ сарын 20-ны өдөр хүртэл МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах юм байна.
Наадамд оролцогч та бүхэн өөрсдийн бүтээлээ явуулахдаа А4 форматаар, Arial шрифтээр, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5-аар, гурван нүүрнээс хэтрэхгүй байхаар явуулах ёстой аж.
Наадамд оролцогч зөвхөн нэг л бүтээл явуулах ёстой юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!