ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ганбаатар: 38 хүүхэд нас барсан гээд бид тоог нь сонсоод өнгөрөх ёсгүй

Б.Ану
2014 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь бие даагч гишүүд мэдээлэл хийлээ. Тэд бүтээгдэхүүн хуваах гэрээ манай улсад олон улсын стандартаар хэрэгжиж чаддаггүй. Манай улс авах ёстой хувиа авч чаддаггүй зэрэг асуудлыг хөндсөн юм. 

Тухайлбал, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн гэрээг хөндлөө. 

Үүнтэй холбоотой шинээр өргөн баригдаж байгаа Газрын тосны тухай хуулийн төслийг бие даагчдын зөвлөл анхаарч ажиллах тухайгаа мэдэгдсэн юм. 

Мөн тэд энэ долоо хоногт  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн төсөл, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг яаралтай УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай гэлээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ "Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганаар яаралтай хэлэлцэх хэрэгтэй байна. Сүүлийн мэдээллээр 2-5 насны 38 хүүхэд авто ослоос үүдэн амь насаа алдаад байна. Үүнийг бид зүгээр нэг тоо гэж сонсоод анзаарахгүй өнгөрч болохгүй. Энэ бол бүхэл бүтэн нэг анги онгорхой үлдэж байна гэсэн үг" гэлээ. 

Даваа гариг бүр УИХ дахь бүлгүүд хуралдаж тухайн долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэж, олон нийтэд мэдээллэдэг. Үүний адил Бие даагчдын зөвлөл ч мөн ийнхүү долоо хоног бүр өөрсдийн байр сууриа илэрхийлж буй нь энэ ажээ. 

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг