Австрийн нийслэл Вена хотын засаг захиргаа иргэд болон жуулчдыг тагтаа хооллохыг хориглосон байна. Жуулчид эртний энэ хотын түүх дурсгалтай танилцаж, найрал хөгжим сонсохын тулд олноороо очдог.
Мөн хотод олноор байдаг тагтааг хооллодог аж. Гэвч тагтааны тоо хэрээс хэтэрч байгаа төдийгүй хэт цатгалан тагтаанууд хотын оршин суугчдын амьдралд саад учруулах болсон байна.
Тагтаанууд талх идэхээ больсноос хархнууд гудамжинд гарч талхаар хооллодог аж. Тийм учраас хотын захиргаа дээрх шийдвэрийг гаргах болсон бөгөөд тагтаа хооллосон хүнийг 36 еврогоор торгохоор заажээ.
Түүнээс гадна Вена хотын цэвэр цэмцгэр байдлыг хадгалахын тулд нохой тэжээдэг иргэд гудамжинд хог тарих юм бол торгохоор шийдвэрлэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!