ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн газар, Монголын Сурагчдын холбооноос өчигдөр мэдээлэл хийлээ.
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хулгайд эд зүйлээ алдах, бага насны хүүхэд төөрөх асуудал гардаг учраас баярын өдөр тусгай пост гаргаж төөрсөн хүүхдийг олж, хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах юм байна.
Нийслэлийн цагдаагийн газраас архи согтууруулах 700 гаруй аж ахуй нэгж, хотын ойр орчим үйл ажиллагаа явуулдаг 54 амралтын газар, жуулчны баазад шалгалт хийжээ.
Шалгалтын хүрээнд хууль зөрчсөн 31 аж ахуй нэгж, есөн иргэнд торгуулийн арга хэмжээ авсан байна.
Мөн хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хулгайд эд зүйлээ алдах, бага насны хүүхэд төөрөх асуудал гардаг учраас баярын өдөр тусгай пост гаргаж төөрсөн хүүхдийг олж, хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!