ОХУ-ын Росгос циркийн одой жүжигчид манай улсад ирлээ. “Бяцхан оддын гайхамшиг” тоглолтын нээлт өчигдөр Монголын үндэсний циркт болсон юм.
Хүүхдийн баяр дөхсөн энэ өдрүүдэд багачуудад барьж буй нэгэн бэлэг нь энэ тоглолт юм. Олон улсад эрэлттэй байдаг одой жүжигчдийг Эрхүү мужид тоглож байхад нь Үндэсний циркүүдийн менежментийн холбооныхон урьж, эх орондоо тоглуулахаар болсон юм билээ.
Өдгөөгөөс 20 жилийн өмнө одой циркчид манай улсад ирж байсан учраас монголчуудын хувьд эртний танил юм.
Энэ удаа 30 гаруй жүжигчин баавгай, нохой, муур, тагтаа гээд 70 шахам амьтан дагуулан иржээ.
Тоглолт долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд тавдугаар сарын 30, 31, зургадугаар сарын 1-ний тасалбар хэдийнэ дууссан гэнэ.
Хүүхдүүд 12 мянган төгрөгөөр харин томчууд 15 мянган төгрөгөөр “Бяцхан оддын гайхамшиг” тоглолтыг үзэж болох нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!