ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Гэгээн МУЗА”-д өрсөлдөж буй тоглолтууд явагдаж байна

ikon.mn
2014 оны 5 сарын 12
iKon.MN

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн МУЗА” 11” олон улсын наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтын тоглолт өчигдөр эхэлсэн.

Ням гарагт Увс аймгийн “Ойрад” хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид “Ээрэн Хүрээ” үндэсний дуулалт жүжгээ УДЭТ-ын тайзнаа толилуулсан бол өнөөдөр “Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг” жүжиг Улаанбаатар чуулгын тайзнаа амилуулах юм.

Наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтын тоглолтууд энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

“Гэгээн Муза” олон улсын наадам 19-нд шилдгүүдээ тодруулна.

 

НЭР ДЭВШИГЧИД:

  • ДРАМЫН ЖҮЖГИЙН ТӨРӨЛД

- "Кихот ноён” /УДЭТеатр/
- “Сэрүүн хасын нууц” /”Х-ТҮЦ” продакшн/
- “Хоёр хүний дэмийрэл” /Египет улсын “Давалгаа” театр/
- “Сандал” /”Black box” театр/

  • Шилдэг найруулагч

- Б.Баатар “Кихот ноён” жүжгээр
- Н.Найдандорж “Сэрүүн хасын нууц” жүжгээр
- Mohamed Ali “Хоёр хүний дэмийрэл” жүжгээр
- С.Мягмар, Олег Юмов "Сандлууд” жүжгээр

  • Шилдэг тайзны зураач

- С.Ариунболд “Кихот ноён” жүжгээр
- Т.Ганхуяг “Сэрүүн хасын нууц” жүжгээр
- С.Мягмар “Сандлууд” жүжгээр

  • Шилдэг хөгжмийн зохиолч

- Т.Мөнхболд “Кихот ноён” жүжгээр
- н.Одбаяр “Сэрүүн хасын нууц” жүжгээр

  • Шилдэг эрэгтэй гол дүр

- С.Жаргалсайхан “Кихот ноён” жүжгийн Кихотын дүрээр
- Т.Бархүү “Сэрүүн хасын нууц” жүжгийн Жиганы 
дүрээр
- Mohamed, Attyie Mohamed “Хоёр хүний дэмийрэл” жүжгийн 
Эрэгтэйн дүрээр
- Э.Идэрболд “Сандлууд” жүжгийн Өвгөний дүрээр

  • Шилдэг эмэгтэй гол дүр

- И.Одончимэг “Сэрүүн хасын нууц” жүжгийн Сюэкогийн 
дүрээр
- Hassan, Diana “Хоёр хүний дэмийрэл” жүжгийн 
Эмэгтэйн дүрээр
- Л.Эрдэнэ-Очир “Сандлууд” жүжгийн Эмгэний дүрээр

  • Шилдэг эрэгтэй туслах дүр

- Г.Амгаланбаатар “Кихот ноён” жүжгийн Санчо Пансагийн 
дүрээр
- Л.Баттулга “Сэрүүн хасын нууц” жүжгийн Вангийн 
дүрээр

  • Шилдэг эмэгтэй туслах дүр

- Г.Урнаа “Кихот ноён” жүжгийн Тариачин бүсгүйн 
дүрээр
- Ц.Баясгалан “Кихот ноён” жүжгийн Даамал авхайн 
дүрээр
- Н.Сувд “Сэрүүн хасын нууц” жүжгийн Луо авхайн 
дүрээр