Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Харвин үүсгэдэг 7 гол шалтгаан

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монголчуудын хамгийн том асуудал таргалалт. Үүн дотроо харвин буюу гэдэс хэвлийн өөх байдаг.

Тэгвэл үүнийг үүсгэхэд гол нөлөө үзүүлдэг 7 буруу дадал зуршил байдаг гэнэ.

     1.   Хийжүүлсэн ундаа байнга хэрэглэх

Судалгаагаар хоногт 1-2 лааз хийжүүлсэн ундаа уудаг хүний бүсэлхийний тойрог долоо хоногт нэг уудаг хүнийхээс тав дахин хурдтай нэмэгддэг нь батлагджээ. Тиймээс жимсний, гараар шахсан шүүс, цэвэр ус зэргийг ууж хэвшвэл сайн.

     2.   Том аяга таваг хэрэглэх

Хамгийн энгийн арга. Өдөр тутам хоололдог аяга тавагныхаа хэмжээг харчих. Томыг хэрэглэж байвал ядаж дундаж хэмжээтэй болго.

     3.   Оройтож хоол идэх

Оройн хоолыг аль болох бага идэх. Идвэл хөнгөн хооллох. Хоол идсэний дараа дор хаяж гурван цаг орондоо орохгүй байх хэрэгтэй.

     4.   Ууртай, сэтгэлийн хямралтай үед хооллох

Сэтгэл санаа тогтвортой биш, уур уцаартай, стресстэй үед идсэн хоол шингэлгүй шууд өөх болж хувирдаг. Тиймээс тайвширсны дараа идвэл эрүүл хооллолт болно.

     5.   Тослог багатай хүнс байнга хэрэглэх

Үйлдвэрлэгчээсээ өөх тослог багатай гэж тодорхойлсон хүнснүүдэд чихэр их хэмжээгээр нэмсэн байдаг. Тиймээс бага хэрэглэх хэрэгтэй. Харин тослог ихтэй бүтээгдэхүүн тохируулж хэрэглэвэл муу биш.

     6.   Нойргүйдэл

Насанд хүрсэн хүн хоногт 7-9 цаг унтах хэрэгтэй. Хэрвээ нойр багадвал стрессийн гормон нэмэгдэж чихэрлэг хүнсэнд татагдахад хүргэнэ.

     7.   Уураг дутагдах

Насанд хүрсэн хүн хооллолт болгоноосоо 20-25 грамм уураг авч байх ёстой. Эрчүүд бүр 10 граммыг илүү авах хэрэгтэй. Ингэснээр цусан дахь чихрийн хэмжээг барьж, бодисын солилцоог сайжруулна. Энэ нь хоолны дуршлыг зохих хэмжээнд нь барихад хүргэдэг.

Эх сурвалж: Lifespan.com