ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн онцлох 70 ЭШЛЭЛ

Ч.Болортуяа
2014 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын дарга З.Энхболд "2-р суваг" телевизэд ярилцлага өгөх үеэр,

УИХ-ын дарга З.Энхболд "2-р суваг" телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцон ярилцлага өгсөн билээ. iKon.mn сайт тус ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

З.Энхболдын хэлсэн онцлох 70 ЭШЛЭЛ:

 

“Давхар дээл”-ийн тухай хууль батлагдаж чадаагүй талаар:

  1. Энэ удаагийн Засгийн газрыг огцруулахгүйгээр асуудлыг шийдэж болох байсан. Тэр боломжоо ашигласангүй.
     
  2. Намын жагсаалтаар гишүүн болоод давхар сайдын алба хашиж байгаа долоон хүн байна. 
     
  3. Энэ долоон хүн сайдаараа үлдээд УИХ-ын гишүүнээсээ татгалзвал жагсаалтын дараах хүмүүс УИХ-д орж ирнэ. Ийм замаар үе шаттайгаар энэ оноос эхлээд дан дээлтэй сайд нартай болох боломж байсан. 
     
  4. 76 гишүүний 17 нь сайд болчихоод байгаа нь буруу. Наад зах нь ирц дээр харах хэрэгтэй. 
     
  5. Хэрвээ энэ 17 сайд УИХ-ын чуулганы хуралдаанаа тасалдаггүй байсан бол Ерөнхийлөгч “давхар дээл”-ийн тухай хууль санаачлахгүй байсан.
     
  6. Өөрийнх нь огцрох асуудал яригдахад 17 сайд УИХ-д бүгдээрээ сууж байсан мөртлөө залгаад утааны асуудал хэлэлцэхэд Л.Гантөмөр, С.Оюун хоёроос бусад нь алга болчихож байгаа юм.
     
  7. Ерөнхий сайд өөрөө сайн дураараа “давхар дээлтэй” сайд нараа цөөлж болно.
     
  8. Хэдэн болохгүй сайдаа явуулъя гэдэг дээр санал нэгдээд байгаа. Гэхдээ үүнийг Ерөнхий сайд өөрөө санаачилж оруулж ирэх хэрэгтэй. 
     
  9. Сайд нарт үнэлгээ өгөөд болохгүй сайд нараасаа салж болно шүү дээ.

 

Р.Бурмаа гишүүнийг АН-аас хөөх, эсэх тухай:

  1. Р.Бурмаа гишүүнийг намаас хөөх шийдвэрийг буруу гэж үзэж байгаа. 
     
  2. Холбогдох хуульд УИХ-ын гишүүн санал өгөхдөө Ардчилсан намын эрх ашгийг баримтална гэсэн заалт байхгүй.
     
  3. Энэ маргаанд Р.Бурмаа гишүүний зөв болж таарч байгаа. 
     
  4. Жагсаалтын гишүүн, тойргийн гишүүн хоёрыг ялгасан хууль байхгүй. УИХ-ын гишүүн л бол гишүүн. 
     
  5. Р.Бурмаа гишүүнийг хөөгөөд дараагийн хүнийг оруулна гэдэг тийм дур зоргын асуудал байхгүй. 
     
  6. Намын дүрэм ч гэсэн Үндсэн хуультай нийцэх хэрэгтэй. 
     
  7. Би үлдэх гээд байгаа биш. 
     
  8. Өнгөрсөн хоёр долоо хоногийн үйл явдал олон зүйлийг хүмүүсд ойлгуулж өглөө.
     
  9. Бидний үүсгэсэн систем 1990 оны өмнөх рүү яваад байна.
     
  10. Намын улс орны амьдралд оролцох оролцоо Үндсэн хуульд заасан гуравхан газар байдаг. 
     
  11. Үндсэн хууль намыг байх байранд тавьж өгсөн. 
     
  12. Одоогийн УИХ-ын онцлог бий. Олонх байхгүй УИХ.
     
  13. Дөрвөн гишүүнээ намаас хөөе гэж бодоход нөгөө дөрөв маань МАН-ын УИХ дахь 26 гишүүн дээр нэмэгдэх боломжтой. Одоо УИХ дахь АН-ын 34 гишүүнээс ингээд дөрөв нь хасагдчихна. Р.Амаржаргал гишүүн ерөнхийдөө бүлгийн хуралд суухаа больсон. Тэгэхээр Ардын нам 30, 31 болоод бид 29 болчихно. Олон болсон МАН нөгөө үлдсэн хэдтэйгээ хэлэлцээр хийх эрхтэй. Сонгуулийн дараах байдал давтагдана гэсэн үг.
     
  14. Хэцүү үр дагавартай учир би намаас хөөх, хөөхгүй асуудал Р.Бурмаа гишүүнээр дуусна гэж бодож байгаа. 

 

Х.Тэмүүжин сайдыг огцруулах, эсэх асуудалд:

  1. Өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх соёл манайд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр дууссан. 
     
  2. Сайд нар маань суудалдаа “хөнгөн” суух хэрэгтэй л дээ. Болохгүй бол явчихдаг байх.
     
  3. Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудалд одоо яригдаж байгаагаас өөр эрүүгийн хэрэг орж ирээд байгаа юм.
     
  4. Өөр эрүүгийн хэргийг мөрдөх явцад Х.Тэмүүжин сайдын нэр гарч ирээд байгаа. Утсаар холбогдсон ч гэх юм уу. Ийм зүйл хэд хэд байна. 
     
  5. Дуусаагүй мөрдөн байцаалт хаалттай байдаг учраас нуухаас өөр аргагүй. УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхдээ ч мөн ийм зарчмаар явна. 
     
  6. Хүний мууд дуртайдаа огцруулах гээд байгаа юм биш. 
     
  7. Шинэчлэлийг ганцхан Тэмүүжин гэдэг нэртэй Чингис баатар гарч ирээд хийчихдэг ажил биш л дээ.
     
  8. Ядаж гурван гол байгууллага нь энэ шинэчлэлээ дэмжиж явах ёстой.
     
  9. Х.Тэмүүжин сайдын нэг зүйлтэй би огт санал нийлдэггүй.
     
  10. Одоогийн гурван хуулийн байгууллагыг их муухайгаар хэлдэг юм.  /цагдаа, прокурор, шүүх/
     
  11. Хуулийн энэ системд реформ хэрэгтэй юу хэрэгтэй. Үүнийг Х.Тэмүүжин ганцаараа олж хараад хийгээд байгаа юм биш.
     
  12. Хамгийн том реформийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийсэн. Хэд хэдэн шүүхийн тухай хууль байгаа. Тухайн үед Хууль зүйн сайд байсан Ц.Нямдорж дэмжиж байж энэ зургаан, долоон хуулийг гаргасан. 
     
  13. Одоо үлдсэн хоёр жилийн хугацаанд Х.Тэмүүжин сайдыг цагдаа, прокурор, шүүх буюу өөрийнх нь хийх гэж байгаа хуулиудыг гардан хэрэгжүүлэх хүмүүстэй учраа олоод явна гэдэгт итгэл алдарсан.
     
  14. Х.Тэмүүжин сайд эрх мэдэлтэй холбоотой томилгоогоо маш түргэн хуульчилж авсан. 
     
  15. Үнэхээр сайн Эрүүгийн хуулийн төсөл өргөн баригдаж байна. Харамсалтай нь ажлаа авснаас хойш жил найман сарын дараа. Энэ сайн хууль. Би чадах, ядахаар дэмжээд гаргана. 
     
  16. Хуулийн салбарын шинэчлэл олон мянган хүний хичээл, зүтгэлээр хийгддэг. 
     
  17. Энэ реформийг Х.Тэмүүжинийх гэх нь ч учир дутагдалтай. Үүнийг Ардчилсан нам олон жил ярьж, хийж яваа.
     
  18. Бүх зүйлийг өөртөө нааж болохгүй. Хамгийн энгийнээр хэлэхэд даруу биш байна.
     
  19. Хуулийн шинэтгэлийг хийхэд хөрөнгө мөнгө хэрэгтэй. 1996 онд бид хийж чадаагүй. Тэр үед мөнгө байгаагүй.
     
  20. Хуулийн салбарынхантай муудалцсаар байгаад цаг хугацаагаа алдаж байна.
     
  21. Таван нум, нэг сумны тухай яриад эхэлсэн. Би сайн ойлгоогүй.
     
  22. 16’000 цагдаа, 1000 шүүгч, 1000 прокурортайгаа үлдэх үү. Эсвэл энэ болгонтой таарахгүй байгаа нэг сайдаа халж явуулах уу гэдэг л сонголтыг би хийсэн.
     
  23. О.Баасанхүү гишүүний санал болон тэр хүүхэн шуухан, хар тамхитай холбоотой шалгагдаж байгаа хэргийг ч би үндэслэл болгоогүй. 
     
  24. Хөрөнгөжсөн хурандаа нарыг тэтгэвэрт гаргасан. Тэдний нэг нь Х.Тэмүүжингийн найз Амарзаяа.
     
  25. ХОМ-ээ буруу мэдүүлсэн хүнийг төрийн албанд дахиж авдаггүй. Гэтэл авах авахдаа хуучин дүүргийн цагдаагийн дарга байсан хүнийг ЦЕГ-ын дэд дарга болгочихсон.
     
  26. Найз нөхөд байж болно. Хөрөнгөжсөн хурандаа нартай тэмцэнэ гэчихээд начир дээрээ түүнийгээ зөрчөөд байж болохгүй. Гэхдээ Х.Тэмүүжин үүнийхээ бурууг хүлээгээд алдаагаа зассан.
     
  27. Ёс зүй гэдэг зүйл байх ёстой. Хууль зүйн сайд хулгай хийдэг, хар тамхи хэрэглэдэг улсуудтай дотно харилцаатай байж болохгүй л дээ.
     
  28. Ерөнхийлөгч түүнийг их сайн хүн л гэж бодоод байгаа.
     
  29. Хуулиуд нь батлагдахгүй гацаад байна гэдэг бол энэ хүний /Х.Тэмүүжин/ бодсоноор цаашид явах боломжгүй боллоо л гэсэн үг.

 

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар:

  1. Бид нүүрсээ яг Австрали шиг хэрэглэгчийнхээ “хашаанд” оруулж өгч чадахгүй байна.
     
  2. Нүүрсээ угаагаад нэг цонхоор зарах гэдэг дээрээ тохирч байна.
     
  3. Дэлхийн ноолуурын 25 хувийг Монгол дангаараа гаргадаг.
     
  4. Гангийн үйлдвэр ашиглалтанд орох ёстой. Жил долоон сар боллоо. Ашиглалтанд ороогүй л байна. 
     
  5. Чингис бондын өрийг яаж төлөх талаар Засгийн газар одоогоор бодоогүй явж байна.
     
  6. 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр бид өрөө төлнө. Хүүгийн хамт.
     
  7. 2014 оны төсвийн тодотголоос эхлээд өрөндөө төлөх мөнгөө нөөцлөх хэрэгтэй гэсэн үг. 
     
  8. Сургууль, цэцэрлэг барих мөнгөнөөсөө л хасалт хийгээд эхэлнэ. 
     
  9. Төрийн албан хаагчдын тоогоо цөөлнө. 
     
  10. Урсгал зардлаа бууруулна. 
     
  11. Хэмнэлтийн горимд орохоос өөр аргагүй болно. 
     
  12. Бондоор боссон зүйл юу байна гэхээр Боинг онгоцноос өөр үзүүлэх юмгүй болчихоод байгаа юм. Бусад нь бүтээн босголтын шатандаа явж байна. Зам, төмөр зам гээд.
     
  13. Засгийн газар дотор фракц байхгүй. 
     
  14. Эцийн дүнд Н.Алтанхуягийн Засгийн газар гэж ярихаас биш аль фракцийн хэн гэдэг сайд вэ гэж ярихгүй.

 

Үндэсний Аюулгүй байдлын тухай:

  1. 1990 оноос хойш Монгол гэдэг үзэл суртлын зүйлээ бид мартсан. Үүнийгээ явуулаагүй. 
     
  2. Бид юуны төлөө Соёлын яамтай болов. Урлаг, уран сайхнаараа дамжуулж эх орноороо бахархах зүйлийг хийх хэрэгтэй. 
     
  3. Бид дутах юм байхгүй. 
     
  4. Монголчууд өөрөө өөртөө итгэхгүй бол бидэнд хэн ч итгэхгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зөв [27.123.214.118] 2014/5/6
Тун зөв юмнууд хэлж. Тэмүүжин ер нь манай нам, бид гэж ярьж бсн у? Данда л би гдг. Тр ганцаара хн гж юу байдгийн. Огцорвол таарна. Хүүхдээ хүнд хуурамчаар өргүүлж. Улсын мөнгөөр сургана энэ шударга явдалтай хүний үйлдэл үү
0 | 0 Хариулах
Зочин [124.158.126.67] 2014/5/5
yhwdee ali ali ni uhaalag leader gej hardag. Niigemd tsor gants huniig shutne gdg aldaa daguuldag bolhoor het Temuujineer amisgalah hereggui l bolwu
0 | 0 Хариулах
sss [124.158.126.67] 2014/5/5
ssss
0 | 0 Хариулах
Зочин [202.21.111.141] 2014/5/5
ЭНЭ ГАР ЧИНЬ ӨМХИЙ ЛУЙВАРЧИН ЮМ БАЙГААМАА, ЖИЖИГ ЧӨТГӨР
0 | 0 Хариулах
Зочин [202.179.29.21] 2014/5/5
Оюун боловсрол сэтгэхүй сайтай, юмны наад цаад учрыг тунгаах чадамжтай амьдралын ухааан суусан хүмүүс З. Энхболдыг лидер хүний зарчитайг нь харж байгаа байх аа...
1 | 0 Хариулах
Зочин [202.170.69.194] 2014/5/5
үхсэн хойноо энхболд бол Тэмүүжингийн хажууд зүгээр нэг муу өдөр хоногоо өнгөрөөсөн улс төрч. Тэмүүжин бол нийгмийг эрүүлжүүлэх эрмэлзэлтэй шинэ үеийн төлөөлөл.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.29.21] 2014/5/5
чи битгий хуцмой, зөв харж гялтаймой
1 | 0 Хариулах
Зочин [182.160.40.243] 2014/5/4
Temuujing baastai burhan bolgochih geed bhiin, arai ingej tuilshirch bolohgui l dee, manaihan ch tuilshiramtgai shu
0 | 0 Хариулах
Зочин [180.149.95.26] 2014/5/4
зөв зөв.их хурлын дарга ийм л байх ёстой.энэ чинь их хурлыг зохион байгуулагч шүү дээ
4 | 1 Хариулах
Зочин [203.169.50.195] 2014/5/4
hudalch shaar
0 | 1 Хариулах
Zochin [112.72.13.95] 2014/5/4
Mongol turiin Horolmaa,
2 | 0 Хариулах
Зочин [188.25.70.109] 2014/5/4
iim xuuli zuin saidtai uls oron bx z gej....tegeed iim amga;an eronxiilogz zasgiin gazar tai bid xoorxii ....
1 | 1 Хариулах
Зочин [112.72.11.67] 2014/5/4
Enhbold gedeg hun yag iim yum hiisen geh yum bdag yumuu. Hor nairuulahaas uur yu hiiv?
4 | 1 Хариулах
Зочин [103.26.194.14] 2014/5/4
Баасанхүү гэж нэг инээдтэй хүүхэлдэйгээр асуудлаа яриулчихаад өөрөө кнопдоод л... Таныг Тэмүүжин сайд шиг байдалд орвол хэн ч таныг хамгаалж үг хэлэхгүй шүү. Та ард түмэнд тэгж л үнэлэгддэг шүү
5 | 2 Хариулах
Зочин [202.170.69.194] 2014/5/5
Xench umguuluhgui enkboldiig, Temuujing xarin ireeduidee sanaa zovson hun buhen umguulnu
0 | 1 Хариулах
Зочин [103.26.194.11] 2014/5/4
чи л нэг таван сум нэг нумыг мэдэхгүй байж гэнэ. Баттулга сайд та хоёр гэж өөрсдийгөө цэвэр болгох сүрхий царайлдагаа боливлол яасан. Хэн нь хэн бэ гэдгийг чинь мэдэж ялгахтай байгаа шүү эрхэм даргаа та биднийг битгий басамжлаад байгаарай .
6 | 1 Хариулах
Зочин [103.26.194.21] 2014/5/3
Ер нь бол санаа нь явчихсан хүн шиг харагддаг. Хараад байхнээ өөрийгөө ямар ч юмнаас эвтэйхэн аваад гарчихна. Тийм сүрхий л байсан бол өөрөө УИХ-ын даргын суудалд яаж улайрч байлаа даа. Худал жогтой инээчээд бөөн асуудал нэг талаар хамгийн аймаар хүн.
5 | 0 Хариулах
Зочин [103.26.194.1] 2014/5/3
Temuujingeer oroldvol chi uuruu ogtsorno shuu!!!!!!!!
4 | 5 Хариулах
Зочин [182.160.45.246] 2014/5/3
yuv de
0 | 1 Хариулах
Зочин [182.160.41.111] 2014/5/3
Хоёр үзүүртэй зүү шиг хүн бэ? Нэг болохоор мөрдөн байцаалтын явцад байгаа юмыг хэлэлцэх учраас хаалттай чуулган болно гээд байгаа хэрнээ нөгөө нууц гээд байгаа зүйлээ дэлгэчих юм. Хуульч хэрнээ шүүхээр гэм буруутай нь нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож болно гэдгийг мэдэхгүй байна ч гэж баймгүй л юм.
4 | 0 Хариулах
атаархагч [182.160.41.111] 2014/5/3
Шулуухан хэлэхэд олон нийт Тэмүүжинг дэмжиж байгаа нь л таалагдахгүй байгаа юм байна. Ирээдүйд өөртэй нь өрсөлдөх лидер гарч ирнэ гэж айж байгаа юм байна гэж бодогдохоор л ярилцлага байна. Угаасаа АН-ын шинэчлэл, түүнийг нь бүрдүүлсэн ЗГ-ынх нь хуульзүйн асуудал хариуцсан сайд нь ажил хэрэг болгох гэж зүтгэж байгааг мэднэ. Гэхдээ намын нэг лидерийн хувьд багийн гишүүнээ шууд л шорлоод өлгөчихдөг юм байна.
6 | 2 Хариулах
Зочин [103.26.194.10] 2014/5/3
Manaihand neg aldaa bdg. Ter ni neg huniig het tahin shuteh uzel. Tuuniig magtaad l bdg, ene hun buruu yum hiihgui yarihgui naidvartai geed l. Harin ter hunii aldaa dutagdlyg olood harsan negniig hogiin bugus uhagch novosh bolgochihdog. Hojim hugacaany daraa nuguu haan met shutuuleed bsn hun ni shorond ordog
3 | 2 Хариулах
Зочин [202.21.106.108] 2014/5/4
tovchhondoo bol iim manaany hun bh heregtei mun uu?
1 | 1 Хариулах
Зочин [203.194.113.106] 2014/5/3
Үнэн бөөрөнхий гар шүү Алга болоод өгөөсэй
4 | 0 Хариулах
Зочин [202.131.7.212] 2014/5/3
харин ч шулуухан хэлсэн санагдлаа. сэтгэхүй муутай нь ойлгохгүй байх л даа хэхэ
9 | 3 Хариулах