Технологийн хурдацтай хөгжил, хиймэл оюун ухаан (AI) нь бизнесийн салбарт томоохон өөрчлөлт авчирч, компаниудын ажиллах арга барил, өрсөлдөх чадварыг шинэ түвшинд хүргэж байна. Энэхүү өөрчлөлт нь зөвхөн үйл ажиллагааны үр ашигт нөлөөлөхөөс гадна, мөн зах зээлд түрүүлж дасан зохицох, стратеги боловсруулахыг шаарддаг. Ийм нөхцөлд бизнесүүд шинэ боломжийг ашиглахаар үйл ажиллагаагаа тэлэх, инновацид суурилсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай болдог. Үүний үр дүнд санхүүжилт, хөрөнгө оруулалт татах бодит хэрэгцээ бий болж, энэ нь компанийн урт хугацааны өсөлт, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.
Иймд "Апекс Капитал ҮЦК" ХХК-ийн зүгээс Апекс капиталын зүгээс компанийнхаа цар хүрээг тэлж, хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаагаа дараагийн шатанд гаргахаар зорьж буй бизнес эрхлэгчдэд зориулан Өсөлтийн хөшүүрэг: 2026 арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд оролцогчид дараах чухал сэдвүүдийн хүрээнд салбар бүрийн тэргүүлэх мэргэжилтнүүдээс үнэ цэнтэй мэдлэг, практик зөвлөгөө авах боломжтой. Үүнд:
Энэхүү арга хэмжээ нь таны бизнест дараагийн түвшний өсөлтөд хүрэх стратеги, шийдлийг тодорхойлоход туслах бөгөөд салбар бүрийн тэргүүлэх мэргэжилтнүүдээс бодит үнэ цэнтэй мэдлэг, мэдээлэл авах ховор боломжийг бүрдүүлэх болно.
Арга хэмжээнд оролцох сонирхолтой аж ахуйн нэгжүүд та бүхнийг доорх холбоосоор хандан бүртгэлийн форм бөглөн, мэдээллээ илгээн суудлаа баталгаажуулахыг урьж байна.
📌 Арга хэмжээ нь байгууллага бүрд нээлттэй, төлбөргүй зохион байгуулагдаж байна.
📌 Суудлын тоо хязгаартай тул бүртгэлээ цаг алдалгүй баталгаажуулаарай.
Бүртгүүлэх: forms.cloud.microsoft/r/tTQXTqs4V2
📆 2026.02.05 өдөр 18:30 цаг
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!