Нийслэлийн Засаг даргын орлогчийн мэдээлснээр энэ онд нийслэл хотод 200 төсөл, арга хэмжээг 1.1 их наяд төгрөгөөр хэрэгжүүлэх тендерийг зарлахаар төлөвлөж, өнөөдрийн байдлаар 102 төслийн нээлттэй тендерийг зарлажээ. Тавдугаар сарын 30-наас өмнө төсөл хэрэгжүүлэх ААН-үүдийг тодруулах аж.
Харин үлдсэн төслүүдийн тендерийг гуравдугаар сарын 15-ны дотор зарлах юм байна.
Дотоодын ААН-үүдэд давуу оноо олгох тухай мэдээллээ өгч, тендерийг эрт зарлаж шалгаруулснаар бүтээн байгуулалтын ажил эрт эхлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.
Өнгөрсөн онд Улаанбаатар хотод 567 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 92% буюу 519 төсөлд тендер зарлаж, сонгон шалгаруулалт зохион байгуулжээ. Эдгээрээс 505 төсөл арга хэмжээг дотоодын, 14-ийг нь гадаадын ААН-үүд хэрэгжүүлэхээр шалгарсан байна.
Тухайлбал авто замын салбарт 48, барилга байгууламжийн 44, барилгын засварын 110 төслийг гүйцэтгэх компаниуд шалгарчээ.
Тендерт оролцох иргэн, ААН-д зориулсан сургалт, өдөрлөгийг зохион өнөөдөр зохион байгуулж байгаа гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!