Уншиж байна ...

"Бөөрөлжүүтийн ЦС тогтворгүй байгаатай холбоотойгоор хязгаарлалт хийж болзошгүй байршлуудын зарыг түгээсэн"

М.Батчимэг, ikon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэгдсэн сүлжээний горим ажиллагаа болон хязгаарлалттай холбоотой мэдээллийг ДҮТ ТӨХХК-ийн Төв диспетчерийн албаны ахлах инженер О.Наранбаатар өглөө. 

Өчигдөр оройн оргил ачаалал 1,720МВт хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 128МВт-аар өссөн үзүүлэлт аж. Бөөрөлжүүтийн цахилгаан станц 200МВт хүртэл ачаалал авсантай холбоотойгоор өчигдөр орой 64МВт хүртэл хэрэглээг хязгаарласан байна. 

Яг одоо Бөөрөлжүүтийн цахилгаан станц  108МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа аж. Өнгөрсөн шөнө хэрэглээ 1,450 орчим МВт байсан ба хязгаарлалт хийгээгүй юм байна. 

Өнөөдрийн хувьд Бөөрөлжүүтийн цахилгаан станц тогтворгүй байгаатай холбоотойгоор хязгаарлалт хийх үгүй нь тодорхойгүй байгаа юм байна. Иймд хэрэглэгчдэд 2 цагийн хугацаанд хязгаарлалт хийж болзошгүй байршлуудын зарыг түгээгээд байгаа юм байна. 

Өнөөдөр орой 1,705МВт хүрнэ гэсэн тооцоололтой байгаа ба хэрэв Бөөрөлжүүтийн цахилгаан станц оройн оргил ачааллын үеэр 230МВт хүртэл ачаалал авах юм бол хязгаарлалт хийхгүй юм байна.