Уншиж байна ...

Банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын зар

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 26 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Байршил: Улаанбаатар хот, Монгол Улс

Тайлагнах албан тушаал: Удирдах Зөвлөл / Удирдах Зөвлөлийн дарга

Ажиллах хэлбэр: Бүтэн цаг (40 цаг/долоо хоног)

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 2 дугаар сарын 16-ыг дуустал.

1. Байгууллагын тухай

“Банк санхүүгийн академи” ГҮТББ нь Монголын банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан мэргэжлийн болон суурь түвшний, ОУ-ын болон дотоодын сургалтуудыг зохион байгуулах, судалгаа, зөвлөх үйлчилгээг зохион байгуулах замаар салбарын хүний нөөцийн чадавхыг дараагийн түвшинд хүргэх зорилготой банкнуудын үүсгэн байгуулсан сургалтын байгууллага юм. Бид гишүүн байгууллагууд болон олон улсын түншүүдтэй хамтран ажиллаж, сургалт судалгааны зах зээлийн стандартыг сайжруулах, санхүүгийн системийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулдаг.

2. Ажлын байрны зорилго

Гүйцэтгэх захирал нь Академийн дараагийн шатны хөгжлийг стратегиар удирдаж, санхүүгийн экосистем дэх түншлэлийг бэхжүүлэх, үйл ажиллагааны үр ашиг, чанар, тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээнэ. Энэхүү албан тушаал нь стратегийн чиглэл тогтоох болон гүйцэтгэлийн хариуцлагыг хослуулсан манлайллын үүрэг юм.

3. Үндсэн чиг үүрэг

  • Стратеги ба хөгжил: Академийн дунд хугацааны болон цаашдын стратегийг тодорхойлж, үндэсний хэмжээний Center of Excellence болгон хөгжүүлэх; жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх.
  • Түншлэл ба төлөөлөл: Гишүүн байгууллагууд, харилцагчид болон дотоод, гадаадын түншүүдтэй стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Академийг зохих түвшинд төлөөлөх
  • Сургалт, судалгааны чанар: Сургалт, судалгааны агуулгыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, өрсөлдөх чадварыг тасралтгүй сайжруулах
  • Төсөл, гэрээний удирдлага: Төслийн төлөвлөгөөг нэгтгэх, гэрээ байгуулах, хэрэгжилт болон чанарт хяналт тавих, төслийн багуудын уялдаа холбоог хангах
  • Үйл ажиллагаа, засаглал: Өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, удирдлагын бүтцийг боловсронгуй болгох, дотоод сахилга бат, ил тод байдлыг хангах
  • Санхүүгийн удирдлага: Төсөв төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөлтийг удирдах, зардлын үр ашгийг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах
  • Хүний нөөц ба соёл: Байгууллагын соёл, ёс зүйн зохистой стандартыг хэвшүүлэх, ажилтнуудыг чиглүүлж, чадавхжуулах

4. Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол болон туршлага:

  • Бизнесийн удирдлага, маркетинг, санхүү, эдийн засаг эсхүл боловсролын удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш (Магистрын зэрэгтэй бол давуу тал) зэрэгтэй байх,
  • Сургалт, хүний нөөцийн хөгжил, судалгааны чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан бол давуу тал болно.
  • Томоохон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай байх,

Ур чадвар болон хувь хүний хандлага:

  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх (бичгийн болон ярианы),
  • Стратегийн сэтгэлгээтэй, шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх өндөр чадвартай,
  • Багаар ажиллах, манлайлах, ажилтнуудыг чиглүүлж хөгжүүлэх чадвартай,
  • Хувийн зохион байгуулалт сайтай, олон ажлыг зэрэг удирдах, хариуцлага хүлээх чадвартай,
  • Ёс зүйтэй, үнэнч шударга, тууштай байх,

5. Гол зорилтот үзүүлэлтүүд (KPIs)

  • Жил бүр шинээр байгуулах стратегийн түншлэл: ≥5
  • Жилийн сургалтын хөтөлбөр: ≥12, оролцогчид: ≥500
  • Сургалтын сэтгэл ханамж: ≥85%
  • Хугацаа болон чанарын биелэлт: ≥95%

6. Бүрдүүлэх материал

Сонирхсон нэр дэвшигчид дараах материалыг Англи хэл дээр (PDF форматаар) ирүүлнэ үү:

  1. CV (Анкет).
  2. Cover Letter (Тухайн албан тушаалд яагаад тохирох тухай үндэслэл).
  3. Мэргэжлийн тодорхойлолт (Professional References) – 2 хүн/байгууллага (Холбоо барих мэдээллийн хамт).
  4. Бэлдэж ирүүлбэл давуу тал болно (Optional): Академийн хөгжил, стратегийн талаарх төсөөлөл (2 хуудаснаас илүүгүй).

Илгээх и-мэйл: ceo@bfa.mn
Гарчиг: Application – CEO


Жич: Зөвхөн шаардлага хангасан нэр дэвшигчдийг ярилцлагад урих ба нэмэлт танилцуулга хийхийг хүсэж болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.