Уншиж байна ...

ГЭРЧ: Д.Саяннямбуугийн толгой руу таван эрэгтэй бөмбөг өшиглөж байгаа юм шиг өшиглөж байсан

Н.Эрхбаяр, iKon.mn
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Зургийг олон нийтийн цахим сүлжээнээс авав

УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нартай холбоотой эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд үргэлжилж байна.

Өнөөдрийн хурлын эхэнд уг хэргийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэрчүүдийг өгсөн мэдүүлгийг УЛСЫН ЯЛЛАГЧ уншиж танилцуулсныг хүргэж байна. 

Гэрч Бум-Эрдэнэ: Манай хажуу талын ширээнд Санжаа болон түүний найзууд мөн ширээ авчихсан сууж байсан бөгөөд би урьд нь Санжааг таньдаг байсан болохоор очиж мэнд мэдэж юм ярьж байгаад эргээд ширээн дээрээ ирж суусан.

Түүнд тухайн бараг хаах хүртэл нь манай найзууд ямар нэг асуудал үүсгээгүй бөгөөд тухайн үед гоё байсан. Канте баар хаах болоод дотор үйлчлүүлж байсан хүмүүс бүгд гарах болоод манай хамт явж ирсэн найзууд түрүүлж гараад, бид таньдаг хүмүүстэйгээ таараад юм ярьж байгаад араас нь гарсан.

Гадна манай найз болох Саяннямбуу болон хажуу ширээнд сууж байсан Санжаатай хамт явж байсан залуустай муудалцаад байж байхаар нь би очиж Санжааг салгаад холдуулсан чинь Тэмүүлэн гэх ногоон өнгийн логотой, хар цамцтай, хар малгайтай цамц өмссөн дунд зэргийн нуруутай залуу цаанаас нь хүрч ирээд манай найз Саяннямбууг  газар нураагаад толгой дэвсгэр лүү нь өшиглөсөн чинь Санжаа араас нь очоод нэмээд толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөж байсан.

Тэнд байсан хүмүүс тэр зодооныг салгасан. Би тухайн үед хамгийн түрүүнд Санжааг барьж аваад салгаад найзаасаа холдуулан түүнтэй хамт явж байсан Истэр гэх эмэгтэй болон Тэмүүлэн гэх залуу нь хамт таксинд суулгаад явуулах гэсэн чинь араас хүмүүс нь "ирээд та гурав явуулахгүй цагдаа дээр очно" гээд хаалгыг нь нээгээд явуулахгүй байхаар би асуудал болж байгааг нь мэдээд тэд нараас зайгаа бариад явчихсан бөгөөд тэндээсээ шууд харьсан.

Эхлээд Тэмүүлэн гэх залуу манай найз нарыг газар унагаагаад манай найзыг газар унагаагаад толгой хэсэгт нь өшиглөөд байсан чинь нэмээд Санжаачойпэл нь дээрээс нь толгой руу нь өшиглөсөн. Тэгтэл ойр хавьд нь байсан хүмүүс тэд нарыг салгасан. Тэнд байсан бүх залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.

Гэрч Золбоо: Тухайн үед Санжаа гэх залуу удаа дараа тухайн бүх газраас явах гэж оролдсон. Манай найзууд явуулахгүй үлдээсэн. Саянаа газарт уначихсан байхад дээрээс нь үл таних хүзүүн дээрээ шивээстэй залуу өшиглөж байсан. Зодоон болоход Санжаа гэх хүнийг болиулах гээд манай найзууд Санжаа гэж орилоод байсан болохоор нь би нэрийг нь мэддэг болсон. Санжаа гэдэг залуу Саянааг гараараа цохиод газар унасан.

Миний санаж байгаагаар бол Саянаагийн толгой руу 25-35  орчим насны 3 эрэгтэй хүн өшиглөж байсан. Нөгөө 2 эрэгтэй хүнийг ямар дүр төрхтэй хувцастай байсныг санахгүй байна. Гэхдээ тэд нар Саянаагийн толгой руу бөмбөг өшиглөж байгаа юм шиг өшиглөж байсан.

Гэрч Хүслэн: Кантегаас гарч ирээд байж байхад Өлзий над дээр ирээд юм яриад байсан. Манай найз залуу Санжаачойпэл Өлзийг цаашаа авч яваад тэд нар муудалцаад зодоон болсон.

Надад үзүүлсэн дүрс бичлэгт байгаа хар өнгийн малгайтай цамц, хар хөх өнгийн жинсэн өмд өмссөн эрэгтэй хүн газар унасан хүнийг өшиглөж байгаа хүн бол Черо буюу Алтан-Очир мөн байна. Хар өнгийн нүдний шилтэй ногоон өнгийн богино ханцуйтай цамцтай хар өнгийн өмд өмссөн цохих үйлдэл хийж буй эрэгтэй хүн Амарсайхан мөн байна.

Гэрч Эрхэмбилиг: Өлзий гэх залуу Хүслэнгийн хажууд ирээд нэг зүйл яриад яриад утсаа бариад юм асуугаад зогсож байхад Санжаа ирээд "чи ер нь яах гээд эргэлдээд байгаа юм бэ? Нойтон хамуу шиг пизда вэ гээд гэдэг үгийг хүчтэйгээр хэлсэн. 10 минут орчмын дараа өмнө харж байгааг үл таних хэрэгт Канте баарны гадаа газар унаад хэвтэж байсан. Би очоод хараад гайхаад одоо больцгоо гээд байж байтал Тэмүүлэн араас гүйж ирээд хажуугаар нөгөө газар хэвтэж байсан эрэгтэйг нуруу хэсэг рүү баруун хөлөөрөө өшиглөсөн бичлэгийг үзлээ.

Гэрч Цэрэнбямба: Хүмүүс харьж өгөхгүй бөөгнөрөөд зогсоод байхаар нь гараад хартал нэг залуу цус нөж нөж болчихсон газар хэвтэж байсан. Тойроод 7-8 хүн зогсож байсан. Удалгүй Амарсайхан найз охинтойгоо хаанаас ч юм гараад ирсэн. Тэгтэл Амарсайханы найз охин гэх эмэгтэй Амарсайханд хандаад Санжаагийн талд хэн ч орохгүй байна шүү дээ чи очиж туслаач гээд Амарсайханд хандаж хэлж байх юм гэж сонссон.

Тэгсэн удалгүй салгасан. Санжаа болон Эстер нар саарал өнгийн приус маркийн автомашинд суусан. Удалгүй номын сан талаас саарал эсвэл шаргал өнгийн жийп маркийн автомашин ирээд Санжаа Эстер 2-ыг авч явсан.

Дөнгөж хөдлөөд 20-30 метр явж байхад нь араас цагдаагийн машин ирээд зогсоосон. Эрдэнэбатын Тэмүүлэн гэх залуу зодуулсан гэх залуутай юм яриад зогсож байсан.

Зодуулсны дараа нэлээн сүүлд би хальт сонсоход Тэмүүлэн зодуулсан залууд хандаж "Мань нь маргааш наадхыг чинь бүлүүлчихье. Би хүн дуудчихсан байгаа, 5 сая төгрөг өгөөд хаячихъя" гэсэн утгатай юм ярьж байсан.

Тэгээд зодуулсан залуу нь Тэмүүлэнд хандаж "би маргааш өөрөө наадхыг чинь бүлчихье" гээд хоорондоо ярилцаж байсан. Санжаа гэх залуу нь тэр хавиараа орилоод агсам тавиад яваад байсан. 

ВИДЕО:

https://www.facebook.com/mongolianpressagency.mn/videos/26153052357624700