Уншиж байна ...

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд ааруул килограмм нь 17,000-50,000 төгрөгийн үнэтэй байна

Д.Янжиндулам, ikon.mn
57 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа “Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвд ирэх сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ жилийн үзэсгэлэнд 21 аймаг, есөн дүүргийн 1,000 ЖДҮ эрхлэгч оролцож, 55 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ борлуулж байгаа билээ.

Тус үзэсгэлэнд ЖДҮ эрхлэгчид түрээсгүйгээр оролцож, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр, үйлдвэрлэгчийн гар дээрээс шууд борлуулж, иргэд үзэсгэлэнгээс зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд үнээр бараа, бүтээгдэхүүн худалдан авах боломжтой аж.

Тухайлбал хэвийн боов 4,800-12,000 төгрөг бол ааруул килограмм нь 17,000-50,000, еэвэн 10,000-35,000 төгрөгийн үнэтэй байна.

Харин том хүний дээл хийц, материалаасаа хамаарч 250 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол хүүхдийн дээл 15,000-270,000, булган малгай болон ур хийцийн гоёлын дээлийн үнэ 1.5-6 сая төгрөг.

Ноолууран оймс, бээлий болон гар урлалын бүтээгдэхүүнийг 3,000-80,000 төгрөгөөр борлуулж, “Үйлдвэрээс шууд-иргэдэд хямд үнэ” гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байгааг үзэсгэлэнгийн зохион байгуулагчид онцлов.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтэс