Уншиж байна ...

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны нэр бүхий 73 хүн бүх насаараа хөөгджээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 56 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Авлигын хэрэгт холбогдсон Хятадын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч асан Чэнь Шуюань, шигшээ багийн дасгалжуулагч асан Ли Тье тэргүүтэй 73 хүнийг хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг бүх насаар нь хоригложээ.

Тэднийг 2024 оны есдүгээр сард тэмцээний үр дүнг урьдчилж тохиролцсон хэргээр шийтгүүлсэн 43 тоглогч, албаны хүмүүсийн хэрэгт хамааралтай гэж үзжээ.

Тодруулбал дээрх 43 хүний 38 нь тоглогч байсан юм. Нийт 41 клубийн 120 гаруй тоглолтын үр дүнг наймаалцсан гэж албаныхан дурдсан.

Гэхдээ уг тоглолтууд бүгд Хятадад болсон эсэх дээр албаныхан хариулт өгөөгүй юм.

Уг хэрэгт Хятадын лигт тоглодог Өмнөд Солонгосын тоглогч Сон Жюн Хо тэргүүтэй тамирчид холбогдсон. Солонгос эр 10 сар хоригдоод 2024 оны гуравдугаар сард нутаг буцсан аж.

Мөн холбоонд хариуцлагатай алба хашдаг хэд хэдэн хүнийг шоронд хорьсон юм. Тодруулбал Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан Чэнь Шуюань бүх насаар хоригдох ял сонссон талаар мэдээлж байв. 

 

Эх сурвалж: Reuters