УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, Д.Саяннямбуу нартай холбоотой эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд үргэлжилж байгаа билээ.
Өнөөдрийн хурлын үеэр хохирогч болон яллагдагчаар татагдсан Д.Саяннямбуу улсын яллагдагчид хохирогчийн хувиар мэдүүлэгч өгснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Прокурор: Та Канте нэртэй бааранд хэр зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бэ?
Д.Саяннямбуу: Сайн санахгүй байна. Гэхдээ жижигхэн хундагаар 4 удаа найзуудтайгаа тулгаж уусан.
Прокурор: Та согтолт хэр согтолттой байсан бэ. Ер нь биеэ хянах чадвартай байсан уу?
Д.Саяннямбуу: Хянах чадвартай гэсэн үг.
Прокурор: Одоо та ер нь тухайн өдрийн болсон үйл явдлыг санаж байгаа юу. Өөрөөр хэлбэл 2025 оны 7 дугаар сарын 19-ний шөнө болсон зүйлийг?
Д.Саяннямбуу: Аягүй бүрсгэр, энд тэндээ ингээд замбараагүй ой санамжид аягүй сонин харагдчихсан байдаг. Тийм болохоор аягүй их санахад. Хэцүү байдаг
Прокурор: Та Хүслэн гэх эмэгтэйг таних уу. Ямар нэгэн харилцаа байхгүй юу?
Д.Саяннямбуу: Танихгүй. Харилцаа байхгүй харж байгаагүй.
Прокурор: Та ямар шалтгааны улмаас Санжаачойпэлтэй маргалдах болсон бэ?
Д.Саяннямбуу: Би маргалдаагүй, гэхдээ манай найзууд яг маргалдаад зогсож байсныг бол би мэдээгүй юм байна. Тийм болохоор би шууд очоод юу ч мэдэхгүйгээр зүгээр хоол идэх үү, явах уу гээд асуугаад тэгээд хажуу талаас цохисон.
Прокурор: Та Өлзийсайхан болон Санжаачойпэл нарыг маргалдаж байгааг ер нь мэдэж байсан уу. Та ямар шалтгааны улмаас энэ Тулгад, Өлзийсайхан Санжаачойпэл нар дээр очсон юм бэ?
Д.Саяннямбуу: Тухайн үед мэдээгүй байсан. Тараад гарч ирээд шууд урд зогсож байсан болохоор Өлзийсайхан, Гантулга хоёрыг таньдаг тийм болохоор очоод уулзсан.
Прокурор: Та эхлээд нөгөө Санжаачойпэлээр цохиулаад газар унаснаас хойш үйл явдлаасаа мэдэж байгаа юу?
Д.Саяннямбуу: Мэдэхгүй
Прокурор: Та өөрт өөрийн биед учирсан гэмтлийн талаар ярья, одоо хэр хугацаанд эмчилгээ хийлгэсэн юм. Цаашид хагалгаанд орох уу, эмчилгээ хийлгэчих хугацаандаа ямар өвчинд шаналах зовуурьтай байсан юм бэ?
Д.Саяннямбуу: Би анх гэмтэлд очихдоо ер нь бол яг юу болоод байгааг мэдэхгүй байсан. Нүдээ нээж чадахгүй байсан, маш их өвдөлттэй байсан болохоор юу ч анзаарч чадаагүй, юу ч ойлгож чадахгүй, юу ч бодож чадахгүй тиймэрхүү байдалтай байсан.
Ерөнхийдөө нүд цаашаагаа чихэгдэж орсон. Нүдний аяганы яс нь хугарчихсан байсан. Нүүрний яснууд нь бас хугараад цаашаагаа мах руугаа орчихсон байсан. Хамар бутраад хугарчихсан байсан, тархин дотор цус харвалттай. Саажилттай, тэнцвэр алдаад, шүд дээр доороо сэтэрсэн байсан бас нуруу гэмтсэн.
Прокурор: Та тухайн гэмтлийн улмаас хэчнээн удаа хагалгаанд орсон бэ?
Д.Саяннямбуу: Би одоогоор нэг удаа 6 цагийн хагалгаанд орсон. Нэг удаагаар энэ бүгдийг янзлах боломжгүй байсан болохоор дахиад хагалгааг хийлгэх ёстой байгаа. Эхлээд яс нь бэхжээд тэр дээр нь суурилаад дараагийн хагалгаануудыг хийгдэнэ. Мэдрэл, саажилт, холболт, мэдрэлийн холболтууд тархины гэмтэл цаашаагаа хяналтад байгаа. Цаг хугацаагаар эдгэнэ гэж найдаж байгаа.
Прокурор: Одоо хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр бол таны нүүр нүүрний яснууд хамар хугарсан янз бүрийн хугаралт цууралтууд байгаа. Энэ таны нүүрний ясанд гаднын металлт биет суулгасан юм байгаа юу?
Д.Саяннямбуу: Суулгасан. Нүдэн дотор насан туршийн нэг тийм суулгац хийсэн байсан, цааш нааш нь татаж гаргаад яснуудыг нь төмрөөр бэхэлсэн. Одоо төмөртэй бас нүднийхээ цаана суулгасан.
Прокурор: Танд одоо эмчилгээний зардалтай холбоотой баримт байгаа юу. Цаашид хийлгэх эмчилгээний зардал, хэчнээн удаа хагалгаанд орох, ямар эмчилгээ хийдэг талаар баримт байгаа юу?
Д.Саяннямбуу: Би яг эрүүл мэнддээ л хамаагүй анхаарлаа хандуулчихсан байгаа болохоор үүнийг намайг асарч байсан хүмүүс л мэдэж байгаа байх.
Прокурор: Эмчилгээ нь бас дуусаагүй дахиад хагалгаа нь одоо явна гэж ойлгосон. Учирсан хохирол арилахтай холбоотойгоор та нийт хэнээс хэдэн төгрөг хүлээн авсан бэ. Долоодугаар сараас хойш өнөөдөр хүртэл эмчилгээний зардалтай холбоотой нийт хэчнээн төгрөг хэнээс авсан билээ?
Д.Саяннямбуу: Би бас тэрийг сайн мэдэхгүй байна. Эмнэлэгт хэвтээд өвдөлттэй үед тэмцээд л байж байсан. Надад эмнэлгийн хаана яваа, баримт хэд болж байна гэдэгт санаа зовох ерөөсөө тийм зүйл байгаагүй.
Прокурор: Одоогоор та одоо эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршигтай нэхэмжлэх зүйл байгаа юу?
Д.Саяннямбуу: Одоогоор байхгүй.
Прокурор: Таны сэтгэл санааны хор уршигт нэхэмжлэх зүйлгүй гэж ойлгох уу зөв үү?
Д.Саяннямбуу: Зөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!