ГРАФИК: 1 кВт.ц цахилгаан дэлхийд ямар үнэтэй байдаг вэ?
IKON.MN
Дэлхийн улс орны иргэд 1 кВт.ц цахилгааныг хэдэн төгрөгөөр (USD) худалдаж авдаг вэ? Бид globalpetrolprices.com сайтын гаргасан өгөгдөл дээр Монгол улсад өнөөдөр ашиглагдаж байгаа цахилгааны үнэ тарифыг нэмэн сонирхолтой график бэлтгэн хүргэж байна.
Монгол улсын 1 кВт.ц цахилгааны үнийг ахуйн нөхцөлд (175₮, 256₮, 285₮) дунджаар 238₮, үйлдвэр ААН-ийн хувьд дунджаар 275₮-өөр тооцсон болно.
Дэлхийн зах зээл дээр цахилгааны үнэ асар их зөрүүтэй. Жишээ нь:
- Хамгийн хямд: Этиоп ($0.005$ буюу ~17₮), Куба ($0.006$ буюу ~21₮).
- Хамгийн үнэтэй: Герман, Дани зэрэг өндөр хөгжилтэй орнууд 1 кВт.ц цахилгааныг дунджаар $0.40 - $0.50 буюу 1,400 - 1,700 төгрөгөөр худалдаж авдаг.
Дээрх графикаас харахад Монгол улсад цахилгааны төлбөр дэлхийн дунджаас ойролцоогоор 2 дахин хямд байгаа нь харагдаж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
