Уншиж байна ...

ГЭРЧ: Ц.Санжаачойпэл ирээд "Би Монголын хамгийн баян хүн, Г.Занданшатар Ерөнхий сайд болсон. Би хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг" гэж орилсон

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нартай холбоотой эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд үргэлжилж байна.

Өнөөдрийн хурлын эхэнд уг хэргийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирогч гэх Д.Саяннямбуугийн найзын өгсөн мэдүүлгийг УЛСЫН ЯЛЛАГЧ уншиж танилцуулсныг хүргэж байна. 

ПРОКУРОР: Яллагдагч Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Ц.Санжаачойпэл нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж байна. Нотлох баримтлалын талаар үүрэн холбооны телефоны 86033373 дугаараас зодоон болоод байна гэх дуудлага хүлээн авсан лавлагаа 1 дүгээр хавтаст хэргийн 2 дугаар хуудас.

Хэргийн газрын үзлэг хийсэн. СБД-ийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэлт гудамж байхгүй үргэлжилсэн үйлчилгээний төвүүдийн нэг болох Платинум нэртэй ертөнцийн зүгээр хойш гарсан хаалгатай 2 давхар үйлчилгээний төв байх ба түүний дотор байрлах 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулна.

Канте нэртэй шөнийн цэнгээний газрын гадна талд ертөнцийн зүгээр хойш харсан хаалганаас төв зам руу хойшоо явах чиглэлд 7 метр орчим зайд байх бөгөөд уг газрын хатуу гадаргуу дээр цус мэт зүйл хатсан байдалтай байсныг бэхжүүлэн авсан.

Хохирогч Д.Саяннямбуугийн мэдүүлэг: Олон жил уулзаагүй найзуудтайгаа гэнэт Канте гэдэг нэртэй бааранд орсон. Баарнаас гараад гадаа зогсож байхад миний таньдаг найз Өлзийтулга 2 зогсож байсан. Тэгээд би тэр 2 луу очоод хоол унд идэх үү гээд асууж байсан.

Тэгээд тэнд зогсож байсан юм болов уу? Араас ирсэн юм болов уу? Шал танихгүй залуу ирээд юу ч хараагүй, яриагүй, хараа ч үгүй зогсож байхад гэнэт намайг цохисон тэр залууг би танихгүй тэр залуутай харилцаж үзээгүй. Тэгээд би цохиулаад газар унаад ухаан алдсан.

Миний мэдэхээр бол хамрын бүтэц өөрчлөгдөөд яс нь бутарсан хацар хугарсан нүд цаашаа чихэгдээд орсон. Харвасан нүдний дотор насан туршдаа суулгалттай нүүрний яс тэр чигээрээ хугаралттай.

ПРОКУРОР: Хавтаст хэргийн 28-аас 29 дүгээр талд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл Дискийг уншуулахад 6 минут 41 секундийн хугацаатай бичлэг байна. Бичлэгийг эхлүүлэхэд зүүн дээд буландаа 20250719033502 гэх цагаан бичлэгтэй байх ба шөнийн цагаар олон тооны хүмүүс явган хүний зам дээр зогсоно.

Тэдний цаана зүүн гар талаас улаан өнгөтэй тоёота приус 30, цагаан өнгөтэй приус 20, хар өнгийн катилак зэрэг тээврийн хэрэгсэл зогсоолд байрласан. Тэдгээрийн цаана тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцож байгаа харагдаж байгаа. 

ГЭРЧ НЯМБАЯР: Машиныхаа хаалгыг онгойлгоод өндийгөөд харахад найз маань газар зодуулчихсан хэвтэж байсан. Би машинаа замынхаа хажуугийн зогсоолд тавиад шууд найз руугаа гүйж очоод яасан бэ юу болсон бэ? саяын муу тэр хар футболктой урт үстэй залуу намайг цохиод зодчихлоо гэж байсан.

Тэгэхээр би найзыгаа тайвшир гэж хэлээд 20-оос 30 секунд болж байхад цаанаас найзыг зодсон 5, 6 хүн "Ална аа чи намайг таних уу? Би чамайг хэн ч биш болгоно" гээд манай найз руу олуулаа дайраад зодож эхэлсэн.

Би зүүн тал руугаа цохиулаад газар унасан машины хойгуур ороод тойроод гараад ирэхэд нэг охин хүн алчихлаа гээд орилсон. Би шууд очоод харсан чинь манай найз Саянаа нөгөө газар уначихсан ухаангүй нүүр нь битүү цус болчихсон хэвтэж байсан. Тэр зодсон гэх хүмүүс нь хүн зодчихлоо үхчихлээ гэж бодсон юм байхгүй бусад хүмүүс рүү орилоод "Та нарыг ч гэсэн ална шүү, та нар намайг яаж ч чадахгүй" гэж орилоод байсан.

Эстер гэх эмэгтэй тэр урт үстэй хар хувцастай залууг чирээд авч яваад таксинд суулгасан. Тэгэхээр нь би болон манай найзууд таксинаас чирээд буулгасан цагдааг дагуулаад очсон. Тэгэхэд урт үстэй залуу болон ягаан футболктой залуу хоцроод машинд сууж байсан. Тэгээд би машиныг нь явуулахгүй гээд урд нь замыг нь хаагаад зогссон. "Намайг дайрч алаад явчихна шүү" гэж хэлээд орилоод байсан.

Тэгээд намайг замаар түрээд дайрах гээд байхаар нь би зам тавьсан, тэр машин шууд зугтаасан. Ардаас нь цагдаагийн машин ирээд чанга яригчаар 0330 зогс гэж эхэлсэн зогсохгүй байхаар нь цагдаагийн машин ардаас нь хөөгөөд барьсан.

ГЭРЧ ӨЛЗИЙСАЙХАН: Тухайн баар хаах цаг болоод бид нар гарах болоод Тулгат гэх найзтайгаа хамт тухайн баарны үүдээр гарахад манай нөгөө найзууд гадна зогсож байсан. Тэгтэл Тулгат бид 2 дээр Санжаа ирээд "Би Монголын хамгийн баян хүн, Занданшатар өнөөдөр Ерөнхий сайд болсон. Тийм болохоор би өнөөдөр хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг, хүн та нарыг алчхаад зүгээр гарна" гэж орилж эхэлсэн.

Тэгээд бид 2 согтуу хүнээс хол байя гээд хүнээс холдсон, Санжааг нэг найз нь барьж байсан бол Санжаа нь эргэн тойрон руугаа хараад түүнтэй хамгийн ойрхон байсан Саянааг цохиж унагаасан.

Саянааг бид нар босгож ирээд Санжааг салгаад байж байтал миний ар талд Саянааг Санжаагийн нэг найз нь газарт унагаагаад зодож байсан, тухайн үед нүүр лүү бас өшиглөж байсан.

Тухайн үл таних залууг салгатал зугтаагаад яваад өгсөн. Хэсэг намжаад Санжаа цусаа тогтоох гээд дээш доош хараад сууж байтал Санжаагийн найз болох Тэмүүлэн Санжааг Саянаагийн нүүрэн тус газар нь өшиглөөд Саянаа дээш хараад ухаан алдсан. Эмнэлэг болон цагдаагийн алаг тэрэг нар ирсэн.

Саянаагийн нүүрэн тус газар нь Санжаа миний харснаар 2 удаа цохисон, Саянаагийн хамраас нь цус гарсан. Тэгээд үл таних залуу Саянааг газар унагаагаад нүүр лүү нь өвдөглөөд толгойн тус газар нь удаа дараа цохиж байсан.

Санжаа цагдаа ирээд намайг яаж ч чадахгүй гэж хэлээд буугаад ирсэн. Санжаа тэр залуу хаана байна гэх зэргээр алхаж байснаа манай найз Саянааг өөр тийшээ харж байхад нүүр лүү нь баруун гараараа цохиж унагаагаад байгаа нь харагдсан.

видео:

https://www.facebook.com/100063746852782/videos/26153052357624700