Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хасаар тамгалсан газрын зураг

Монголын мэдээ
2014 оны 4 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

-Хас судлал бол Монгол ухааны тунхаглал мөн-

Анхны суурь судалгаа 

АНУ-ын Үндэсний музейн куратор Томас Уэлсон (1832-1902) судалгааны том бүтээлээ 1894 онд гаргажээ.

“Swastika the Earliest Known Symbol and its Migration” гэдэг нэртэй. Монголоор “Хамгийн эртээс мэдэгдсэн хас бэлгэдэл ба түүний тархац” гэж үгчилэн хөрвүүлж болно. 2008 онд ОХУ-д “История свастики с древнейших времён до наших дней” нэрээр хэвлэгдсэн.

Тэнд Томас Уэлсоныг дэлхийн түүхийн угсаатны зүйн материал маш сайн бүрдүүлсэн судалгаа хийжээ. Түүхээс өмнөх түүхийн материал ч оруулсан. Зарим нь хас судлалын анхны суурь судалгаа мөн гэсэн үнэлгээ өгчээ. (Фундаментальный труд Томаса Уэлсона). Энэ салбарын суурь асуудлыг XIX зуунд шийдэх ямар оролдлого Томас Уэлсон хийсэн гэдгээр нь харна.

Тэр нь юу байсан юм бол. Анхны хасыг ари (индо-европ) нар тараасан гэдэг үзэл заавал багтдаг. Түүх ямагт евроцентрист байсан гэдэг онолын суурь нь анхдагч байх явдал. Монголын хасзүйч энэ талаар ямар анализад хүрэв гэж уншигчид хүлээж магад. Манай улсын дагнасан судалгаа магистрын төвшингөөс дээшээ гараагүй байна. Энэ янз бүрийн шалтгаантай.

Гэхдээ дүгнэх гэж оролдоё. XIX зууны дэлхийн хасын суурь судалгаа юу шийдсэн бэ. Ойлгохын тулд хас түгэлтийн маршрутыг ажигла. Суурь судалгааны эцсийн үр дүнг багцлан харуулсан газрын зураг дээр англиар бичсэн текст бий. “Map showing Distribution of the Swastika” гэсэн. Оросоор (Показ карты распространения свастики) гэж хөрвүүлнэ.

Харин монголоор “Хас түгэлтийг харуулсан газрын зураг” гэж буулгав. Ном болон газрын зургийн нэр ямар асуудал судалсаныг тайлбарлаад өгч байна.

  1. Хасын тархац.
  2. Хасын түгэлт.
  3. Шүтлэгийн утга бэлгэдэл. (религиозный смысль).

Ийм гурван үндсэн асуултад Томас Уэлсоны судалгаа хариулсан.Хана, тааз, шалан дээр хас хээ байгаа нь чимэглэл. (декорация). Эмэгтэй хүний өмсгөл, зүүлт дээр байгаа нь гоёл. (украшение).

Нарны бурхан Апполоны цээжинд хас тэмдэг дүрсэлсэн нь шүтлэг. Гоёл, чимэглэлийн асуудал бакалавр, магистрын төвшинд хангалттай судалж болно. Гангараа судлалаар үсрээд Ph.докторт хүрнэ. Хас тэмдэг газар дороос ургахгүй. Өөрөө хар аяндаа тараад дэлгэрээд байхгүй. Ямар явдаг хөлтэй биш. Хүн түгээж дэлгэрүүлсэн. Хасыг антропологич судлах болсон шалтгаан энэ. Ари-Монголын аль нь байв. Тэгээд эрж таарна. Эцэст нь онол гарна. Угсаатны зүйн хас байна. Гоёл, чимэг, зан үйл гэсэн тайлалтай. Гоёл нь үнэ өртгийн багтаамжтай урлаг.

Чимэг нь гадаад үзэмж, сайхан харагдах соёл тал руугаа. Угсаатнууд хасыг утга учиртай дээдэлсэнээр сахиус (талисман) бий болсон. Сахиусаар гангарахгүй. Хас шүтлэгийн нийтлэг хэлбэр Нар, сар, од шүтэх ёс түүхээс өмнөх эрт үед ч байж. Дэлхийн гадаргууг дамнасан. Уураг тархины дээд хөгжилд хүрсэнийгээ “дээд эрэмбэ”-ийн оюунтай хүн гэх сайхан монгол хэллэг бий.

Дээд тэнгэрээс заяатай нь ухааныг язгуураар буулгадаг сувагтай. Бүтээгч Эзэн болохоор “Шилмэл Үндэстэн”-ээр дамжуулдаг хаалгатай. Харин суурь судалгааны эцсийн зорилт нь шүтлэгийн дээд эрэмбийн утга бэлгэдлийг тайлах. Энд л далд өрсөлдөөн явагдана.

Манай хас хамгийн мундаг нь гэх гэнэн төсөөлөл ямагт бэлэн дагаж явдаг залуу насанд. Хэн ч энэ рүү амархан хальтарч мэднэ. Харин хас нарны бэлгэдэл мөн үү, биш үү. XIX зууны судалгаа хас нарны бэлгэдэл мөн гэж үзсэн. ХХ зуунд хасыг дэлхий нийтээрээ судлах боломж гарсангүй. Зөвхөн жигших зэвүүцэх үзэл гаарч байв. Бяцхан амбийц том гажуудал руу түлхэх аюултай. Аюутугай гэсэн айхтар үг бий. Аюул гэдгээс язгууртай. Дараа нь биширнэ.

Дэс дараа нь хүртэл дээрээс заагдсан. Мөнхтэнгэрийн хүч өөрөө дангаараа аюултай зүйл. Тиймээс ганцыг л тэнгэр сонгоно. Тэгэхдээ бэлтгэж байгаад. Бэрхшээл зовлон эдлүүлсэний дараа харьцана. Миний ойлгосон санаа ийм.

Тамганы үг нь айлгах сүрдүүлэх биш. Анхааруулах, ухааруулах зорилготой байна. Хасбуу тамганд байдаг Мөнхтэнгэрийн зарлиг ийм үгтэй.

Даяар асуудал шийдэж байна. Далайц нь их том. Үндэстнүүд ижил тэнцүү байсан уу, үгүй юү. Нэг нь товойн гарч хүчирхэгжин хас соёл, хас шүтлэг түгээсэн үү гэх мэт судлах асуултууд ундарна. Хүчирхэгжсэн түүх маань идеализмийн гол судалгаа болчихлоо. Монголын хүчирхэгжилт нь хүний олноор “Орда” нөмөрч бүчдэг болхи түрэмгийлэл байгаагүй.Монгол нүүдэлчид хэзээнээсээ л хүний нөөц багатай байсан.

Үүнийг тайлах тайлбар түүхэн материал, археологийн олдвор нь АНУ-ын Үндэсний музейд хангалттай байж болох юм.

Японы эртний шаазан ваарны ёроолд дугуй хүрээтэй нар буруу хас тэмдэг тавьсан олдвор тэнд байгаа. Нарны голд маш жижигхэн нар буруу хас тэмдэг харуулсан эртний Хятадын график зураг тэнд бас бий. Каракорумд хийсэн археологийн малтлагаар дугуй хүрээтэй нар буруу хас тэмдэг дарсан тоосго гарч ирсэн. Онги хүрээтэй нар буруу хас Азийн зонхилох гүрнүүдээс гараад ирлээ.

Томас Уэлсоны судлагдахуунаас олж харсан миний өнцөг. Зонхилогчид нь импер байгуулсан түүхтэй байна шүү дээ. Нар зөв, нар буруу хас гэдэг хэллэг зөвхөн монгол хэлэнд тогтвортой уламжлагдаж үлдлээ.Дэлхийн бусад улсын хэлэнд хадгалагдаж чадсангүй. Эрт үедээ байсан байх.

Монголыг тамгалсан хас 

Томас Уэлсоны дэлгэсэн газрын зураг дээрх хасын тархацыг харъя. Евро-Азийн нутаг дээр ганцхан том хас тэмдэг байна.

Солбилцол нь хойд өргөрөгийн 40-50 градус, зүүн уртрагийн 90-120 градус байна. Их Монгол Улсын эртний нийслэлийн байршил орчимд харагдах учир координатыг нь интернэтээс тодруулсан юм. Хар хүрэм хотын газарзүйн солбилцол нь хойд өргөрөгийн 47 градус 11 минут 981 секунд, зүүн уртрагийн 102 градус 50 минут 527 секунд гэсэн хэмжээстэй.

Карт дээрх хас тэмдгийн зүүн дээд үзүүрийг шугам тавиад баримжаалахад өргөрөгийн 47 градус, уртрагийн 102 градус орчимд байгаа нь анзаарагдсан юм. Ингээд мэргэжлийн зурагзүйчээс тодруулга авахаар Шинжлэх Ухааны Академийн Газарзүйн хүрээлэнд хүсэлтээ хүргэж өглөө.

Бага үдэд авчирч өгсөн чинь их үдэд хариуг нь шуурхай гаргаж өгөв. Картографчин, доктор Э.Авирмэд хас тэмдгийн координатыг таван цэгт тодруулжээ. Бүр ардчилсан Монгол Улсын газрын зураг дээр буулгаж өглөө.Өдгөөгөөс 120 жилийн өмнө зурагдсан хас тэмдгийг өнөөгийн газрын зураг дээр буулгаж зэрэгцүүлэн харах боломжийг олгов.

Хас тэмдгийн голын төв цэг Хархүрэмийн одоогийн координат дээр заавал тохируулгатай байх албагүй юм.1894 онд энэ газрын зургийг хийж байхад Хархорумын газарзүйн солбилцолыг минут, секундээр нь Америкад мэдэж байсан эсэх нь тодорхойгүй.

Ер нь бол “Qarakorum” орчимд байршуулахад л хангалттай.Том масштабаар байгуулсан тойм зураг юм. Өнөөгийн Халх-Монголын нутаг дэвсгэр хасын голомттой гэж тамгалагджээ. Тамга, тэмдэг бол дүрс. Дүрс өөрөө дуугарахгүй. Харин ярьж хэлнэ. Үүнийг вербаль хэл гэнэ. Ойлгож мэдэрдэг хэл гэсэн үг. 1875 онд Хаант-Оросын тусгай ажилтан И.В.Падерин Орхоны хөндийг онгичиж үзжээ.

Өргөө дэх Орос консулын хэлмэрч (Драгоман и секретарь). Хархорин хотын балгасны үлдэгдлийн газарзүйн байршил зөв эсэхийг шалгахаар “Улиастай явлаа” гэсэн томилолт аваад гарчээ. Хятадуудын өгсөн мэдээлэл (китайские данные) үнэн, худал эсэхийг нягтлах тусгай даалгавар биелүүлсэн юм. Үүний дараа Хаант-Оросын газарзүйн нийгэмлэгийн экспедицийн нөхдүүд олон удаа цувран ирцгээжээ.1877 он гэхэд Каракорумын байршлын талаар бүрэн мэдээлэлтэй болсон байна. Газарзүйн солбилцолыг нь Оросууд хэзээ тогтоосон огноог одоогоор олж мэдсэнгүй.

Монгол хасын эх орон 

1894 онд дэлхий хасаар тамгалагдсан газрын зурагтай болсон. Үүнээс хойш 28 жилийн дараа монголчуудыг хастай холбон гадаад ертөнцийн мэдээллийн тавцанд дахин сурталчлан гаргав.

Бүр дэлхийн утга зохиолд байршигдсан баталгаатай мэдээлэл. 1922 онд АНУ-ын Нью-Йорк хотноо “Beasts, Men and Gods” номыг E.P.DUTION компани эрхлэн хэвлэв. Зохиогч нь Польшийн нэрт аялагч, эрдэмтэн-зохиолч Антони Фердинанд Оссендовски юм. Тэр үеийн адал явдалт утгазохиолын ноён оргилууд Жек Лондон, Жюль Верн нарыг номын лангуунаас нэг хэсэгтээ шахаж чадсан бүтээл.

Англиар “Mongolia the land of Swastika” гэж зарлагдсан. Оросоор “Родина тайнственного знака свастики” гэж орчуулагдсан. Төрөлх польш хэл дээрээ “Kraj pod znakiem swastyki”(Край под знаком свастики) буюу хасын ивээл дор байдаг нутаг гэж бичигдсэн юм. “Родина” болсон Монгол нь олон улсад үгүйсгэгдэхээргүй баталгаатай боллоо.

Харин “Ancestral Home” нь хаана байна.

Түүхээс өмнөх эртний өлгий нутаг нь гэсэн англи нэршил. Хасын түгэлт, тархалт нь түүхээс өмнө болсон гэж үзжээ. Эртний судлалын олдвор үүнд илүү найдвартай хариулна. Томас Уэлсоны хасаар тамгалсан газрын зураг ч мөн адил монгол хасын ивээл дор байдаг гэх тэр польш тайллыг давтан нотлох мэт ээ.

Хасзүйч М.Энхпүрэв, Чулуунбатын Эрдэнэ

Зураг