ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

ХАБЭА-н үнэтэй саналууд

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

ХАБЭА-н /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй/ тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлсэн.

Энэ талаар Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алимаа хуулийн төслийн талаар мэдээлэл хийсэн юм.

Түүний өгсөн мэдээлэл

Хуулийн төсөл, мэдээлэлтэй холбогдуулан ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологи дизайны сургуулийн эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал, доктор Л.Удвал, “Трансвест Монголиа” ХХК-ийн ХАБЭА-н менежер Б.Ганжигүүр, Налайх дүүргийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Баатаржав, “Вагнер-Ази” ХХК-ийн ХАБЭА-н ажилтан Ж.Батсайхан, “Тайгам-Алтай” ХХК-ийн ХАБЭА-н ажилтан П.Эрдэнэзуу, “Багануур” ХХК-ийн ХАБЭА-н инженер Д.Ганцэцэг, УБТЗ татах хэсгийн ҮЭ-ийн хорооны дарга Ц.Бямбаа нарын 20 хүн үг хэлж, санал бодлоо хуваалцлаа. 

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос гарсан санал:

  • Салбарын яамдын түвшинд ХАБЭА-н хороо байгуулж, ажиллуулан, салбарын түвшний ХАБЭА-н бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, зохицуулалт хийхэд дэмжлэг авах, 
  • ХАБЭА-н тухай хуульд нийцүүлэн салбарын ХАБЭА-н тухай хуультай болох, 
  • ХАБЭА-н аудит хийх эрхийг төрийн бус байгууллагуудад олгох, 
  • Барилга, зам, уул уурхайн салбарт захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын үүрэг хариуцлагыг тодорхой болгох, 
  • Аюулгүй ажиллагааг хүн цагаар тооцох
  • ХАБЭА-н ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх, 
  • Хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл мэнд,  ажилтны эрүүл мэнд, ажлын байрны эрүүл ахуй зэрэг нэр томъёо, ойлголтын зааг ялгааг тодруулах, 
  • ХАБЭА-н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуудлыг хуульд тусгах, 
  • Аж ахуйн нэгж, байгууллагад эрсдлийн үнэлгээ хийх аргачлалтай болох,
  • Мэргэшсэн ХАБЭА-н ажилтан бэлтгэх хөтөлбөр, тогтолцоотой болох, 
  • Үйлдвэрлэлийн осол гаргаагүй байгууллагыг урамшуулдаг болгох зэрэг олон чухал үнэтэй санал гарсан байна. 

Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яам, МХЕГ, холбогдох яам, агентлагийн төлөөлөл, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ, компаний ХАБЭА-н ажилтан, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл, судлаач, ХАБЭА-н сургалтын төвийн захирал 80 гаруй хүн оролцсон байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг