Японы мэргэжлийн сумогийн холбооны Захирлуудын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж Какүрюү М.Анандад Ёкозуна цол олгох шийдвэр гаргажээ.
Ийнхүү Монгол Улсаас сумогийн 71 дахь аварга тодрон гарч түүхийн хуудаснаа тэмдэглэгдэж байна.
Тэрбээр гуравдугаар сарын Хару башёд 14 даваа 1 унаатайгаар түрүүлсэн юм.
Хамгийн сүүлийн өдрийн барилдаанд Котошогикүтэй учраа таарч ёрикири мэхээр давснаар Ёкозуна цолонд хүрэх амжилтаа бататгасан.
Японы мэргэжлийн сумогийн холбооноос түүнийг гуравдугаар сарын барилдаанд 13 буюу түүнээс дээш давж, түрүүлбэл ёкозуна цол өгнө гэдгээ мэдэгдээд байсан билээ.
Сумогийн
М.Анандын товч намтар:
| Төрсөн: | 1985.08.10 | |
| Өндөр | 186 см | |
| Жин: | 154 кг | |
| Дэвжээ: | Изуцу | |
| Сумод анх орсон: | 2001 оны 11 сар | |
| Макүүчи - Дээд зиндаанд дэвшсэн: | 2006 оны 11 сар | |
| Макүүчи зиндаанд гаргасан амжилт: | Даваа | 379 |
| Унаа | 277 | |
| Түрүүлсэн | Макүүчи | 1 |
| Сандамэ | 1 | |
| Гарамгай бөхийн шагнал: | 2 | |
| Техниктэй бөхийн шагнал: | 7 | |
| Озэки цол хүртсэн: | 2012 оны 5 сар | |
| Ёкозуна цол хүртсэн: | 2014 оны 3 сар | |
Түүний 13 дахь даваа:
14 дэх даваа
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!