Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

М.Ананд Японы мэргэжлийн сумогийн 71 дэх ШИНЭ аварга болох уу?

Б.Ану
2014 оны 3 сарын 22
iKon.MN

Японы мэргэжлийн сумогийн Хару башёгоос 71 дэх аварга төрөх болов уу хэмээн сумо сонирхогчид хүлээж байгаа.

Хэрвээ озэки Какурюү 13 буюу түүнээс дээш давж энэ удаагийн башёд түрүүлвэл ёкозуна болж Монгол улсаас төрөн гарах дөрөв дэх сүмогийн аварга болох юм.

Тиймээс ч өнөөдрийн барилдааныг спорт сонирхогчид ажиглан хүлээж хүсч байсан барилдаанаа үзлээ.

Өнөөдрийн барилдаанд М.Ананд нутгийн аварга Хакухо М.Даваажаргалтай таарч түүнтэй эн тэнцүүхэн барилдаан үзүүлж эцэст нь давж чадлаа. Ингэснээр М.Ананд 13 даваа, нэг унаатай болж ёкозуна болох нэгэн болзлоо хангаж буй юм.

Түүний өрсөлдөгчид болох Хакухо М.Даваажаргал хоёр, Харумафүжи Д.Бямбадорж гурван унаатай байна.

Маргаашийн барилдааны хувилбарууд:

1. М.Ананд маргааш учраа бөх болох Котошогикуг давбал энэ башёд түрүүлэх болно.

2. Харин тэрбээр Котошогикүд унаж М.Даваажаргал Д.Бямбадоржийг давсан тохиолдолд М.Ананд М.Даваажаргал нарын хооронд нэмэлт барилдаан гарах ба хэн давсан нь башёд түрүүлэх болно.

3. М.Ананд Котошогикүд унаж М.Даваажаргал Д.Бямбадоржид унавал башёд түрүүлэх болно.

М.Анандад мэргэжлийн сумогийн 71 дэх аварга, Монголын дөрөв дэх аварга болохыг хүсэн ерөөе.