Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Какүрюү М.Анандын 13 дахь даваа

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 3 сарын 22
iKon.MN

Японы мэргэжлийн сумогийн өнөөдрийн барилдаанд Хакухо М.Даваажаргал Какүрюү М.Анандтай учраа таарч өвдөг шороодлоо.

Барилдааны бичлэг:

Ингэснээр М.Ананд 13 даваа 1 унаатайгаар Хару башёг тэргүүлж байна. Хэрвээ маргааш нэг давчих юм бол энэ башёд түрүүлж ёкозуна цол авах юм.

Японы мэргэжлийн сумогийн холбооноос түүнийг энэ сарын барилдаанд 13 буюу түүнээс дээш давж, түрүүлбэл ёкозуна цол өгнө гэсэн байгаа.

Өнөөдрийн барилдааны дүн:

Японы мэргэжлийн сумогийн 14 дэх өдрийн барилдаан

Какүрюү М.Ананд маргааш Котошогикүтэй барилдах оноолт таарсан байна. Түүнд амжилт хүсье.

Мөн Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж нар хоорондоо барилдах юм байна. Маргаашийн барилдаан маш сонирхолтой болох нь ээ.

Хакухо М.Даваажаргал өнөөдрийн байдлаар 12 даваа, 2 унаатай, харин Харумафүжи 11 даваатай, 3 унаатай байна.

Японы мэргэжлийн сумогийн 15 дахь өдрийн барилдааны оноолт:

Маргаашийн барилдааны оноолт

Их аварга Д.Дагвадоржийн жиргээнүүд: