Озэки Какурю М.Ананд өнөөдрийн барилдаанд Котошогикуг давж 14 даваа нэг унаатайгаар Хару башёд түрүүллээ.
Японы сумогийн холбооноос түүнийг энэ башёд 13 болон түүнээс дээш давж түрүүлсэн тохиолдолд Ёкозуна цол олгохоо амлаад байсан юм.
Тэрбээр сумогийн холбооноос тавьсан нөхцлийг давуулан биелүүлсэн тул түүнд ёкозуна цолыг олгох нь дамжиггүй биз ээ.
М.Ананд Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд анх удаа түрүүлэхдээ давхар ёкозуна цолны болзол хангасан бөх боллоо.
Дараагийн башёд гурван Монгол ёкозуна зодоглох нь байна.
15-дахь өдрийн барилдаан:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!