2021/04/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-2°
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
11:00
S32
12:00
S32
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/03/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Обама Путинд анхаарууллаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг

Ерөнхийлөгч Обама өчигдөр Украйны хэрэг явдлын талаар товч мэдэгдэл хийлээ.

Тэр ОХУ-д хэрвээ Украйны дотоод хэрэгт үргэлжлүүлэн оролцсоор байвал энэ нь ихээхэн “зардал” дагуулах болно гэж санууллаа.

Обама хэлэхдээ “Бид ОХУ­-ын Украйнд явуулж байгаа цэргийн ажиллагааг анхааралтай ажиглаж байгаа” гэв.

Сүүлийн хэд хоногт харъяалал тодорхойгүй зэвсэглэсэн этгээдүүд (олонх хүмүүс тэднийг Оросууд гэж үзэцгээж байна) Украйны хэсэг болох Крымийн онцгой байгууламжуудыг хяналтдаа аваад байгаа.

“Украйнд өрнөх ямар ч хүчирхийллийн үйлдэл нь түүний бие даасан байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг гүнзгий алдагдуулна” гэж Обамагийн мэдэгдэлд дурджээ.

Обамагийн ийнхүү тодорхой анхааруулга Москвад өгөх зуур түүний захиргааныхан өдөр бүр Оросын талтай холбоотой байгаа гэнэ.

Оросод өгсөн хамгийн хатуу анхааруулга нь “Украйнд явуулах цэргийн ямар ч ажиллагаа “зардал” дагуулах болно” гэсэн үг байлаа.

Энэ “зардал” гэдэг нь яг юуг хэлээд байгааг Обама тайлбарлаагүй ч АНУ-ын хариу цэргийн ажиллагаа биш гэдэг нь тодорхой байна.

Энэ мэдэгдлийн дараа Сенатор Жон Маккейн CNN-д өгсөн ярилцлагадаа “Бидний харж байгаагаар Владимир Путины үйлдэл болон итгэл үнэмшил нь Украйн бол Оросын нэг хэсэг бөгөөд түүнийг алдахыг огт хүсэхгүй байгаа нь тодорхой байна” гэжээ.

Энэ мэдэгдлийн дараа геополитикч, Еврази группын ерөнхийлөгч Ян Бреммер байр сууриа илэрхийлжээ. Түүний үзэж байгаагаар АНУ, ОХУ-ын хооронд зэвсэгт мөргөлдөөн болох магадлал бараг байхгүй.

Харин Крымийг ОХУ­-д нэгтгэж Украйны үлдсэн хэсэг Европын холбоонд нэгдэх замаар цаашдын үйл явдал өрнөх болов уу хэмээн таамаглаж байна.

 

x